УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Батлут сайд цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа газрууд, төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны орон тооны харьцааны асуудлыг хэлэлцлээ.

Сайд Д.Батлут цэргийн байгууллагын дээд шатанд хэт төвлөрсөн, нүсэр бүтэц бий болсон нь дунд болон доод шатны нэгжүүдийн хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлж, офицер, ахлагчдын ажлын ачаалал, дарамтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын бүтээмж, чанарт нөлөөлөх, улмаар тайван цагийн осол, зөрчил гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгааг онцлон анхааруулав.

Иймд сайдын зүгээс төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны ангилал, цэргийн цолны зэрэглэл, удирдах болон гүйцэтгэх албан тушаалын харьцаанд иж бүрэн үнэлгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийн санал боловсруулах үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button