АН Д.Мөнхчулуун, С.Цэрэнлхам нарт намын байгуулалт, хөгжлийн бодлогыг хариуцуулна

Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Мөнхчулуун, Ардчилсан намын “Хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Цэрэнлхам нарыг томилжээ.
Д.Мөнхчулуун нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага (Менежмент) чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.Тэрбээр хэвлэх үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Blue Sky City ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилласан.
Мөн “Сэрж буй Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засаг, бизнесийн чиглэлээр дагнасан анхны радио суваг болох Business Radio 98.9-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв. Түүнчлэн 2014 оноос Ардчилсан залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.Дугарын Мөнхчулуун нь 2020 оноос хойш Ардчилсан намын Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны үүрийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн намын хорооны гишүүн, Дүүргийн намын хорооны гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байна.
Харин С.Цэрэнлхам нь БНХАУ-ын Харбин хотод хятад хэлний орчуулагчийн мэргэжил эзэмшсэн. Мөн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд хятад хэлний орчуулагч, Монгол Улсын Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэг тус тус хамгаалсан.Тэрээр ажлын гараагаа 2017 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын албанд Ардчилсан намын бүлгийн мэргэжилтнээр эхлүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай.Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын хууль зүй төрийн байгуулалтын хорооны даргаар ажиллаж байсан. 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud