УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсвийн тодотгол хэлэлцэх байнгын хороодын ирц хүрэхгүй улмаас эхлээгүй байна

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдах товтой байсан ч ирц нь бүрдээгүйн улмаас хуралдаанаа хийгээгүй. Байнгын хорооны дарга нь ч өчигдөр хуралдаа ирээгүй юм. Тэгвэл тус байнгын хороо өнөөдөр өглөө 09.00 цагаас мөн хуралдах тов зарласан ч одоог хүртэл ирц бүрдээгүй хүлээлтийн байдалтай байна.

Мөн тодотгол хэлэлцэх төсвийн байнгын хорооны хуралдаан эхлээгүй байна.Төсвийн байнгын хороо өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлогдсон. Гэвч одоогийн байдлаар тус байнгын хорооны 9 гишүүн ирцэндээ бүртгүүлжээ. Одоогийн байдлаар эдийн засгийн байнгын хорооны 12 гишүүн ирцээ бүртгүүлээд байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлаа хийл дээ. Төсвөө засаж залруулаад янзлаад яваач дээ. Өвөлжилтөгд бэлдэе. Шатахуун, буудай, мах, ногоо нөөцлөе. Шаардлагатай төслүүдээ урагшлууля.

Холбоотой мэдээ

Back to top button