НИЙГЭМ
Орон даяар шүлхийн товлолт вакцины санхүүжилтгүй байна
Малын эмч нар орон нутгаас зорин ирж мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн зун баруун, зүүн аймагт гарсан шүлхий өвчний эсрэг вакцин хийхдээ өр зээл тавьж, өөрсдийн хөрөнгөөр хийсэн ч одоо хүртэл үйлчилгээний хөлсөө аваагүй байна.
Мөн өнөөдрийн байдлаар орон даяар шүлхийн товлолт вакцин хийх цаг болсон ч үйлчилгээнд гарах санхүүгийн чадамжгүй учир зогсжээ. Төрийн үйлчилгээний хөлсийг яаралтай шийдвэрлэх, цаашдын вакцинжуулалтын ажлын санхүүжилтийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.
Өнгөрсөн жил шүлхийн вакцинжуулалтыг өвлийн улиралд хийсэнтэй холбоотойгоор вакцины чанар муудсан, улмаар өвчин тархсан гэдгийг малын эмч нар онцоллоо. Мөн мал эмнэлгийн салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, орон нутагт дутагдмал байгаа гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.