НИЙГЭМНийгэм мэдээ

Шатахуун: 79 вагон АИ-92, 730 вагон дизелийн түлш орж ирээд байна

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын хурал боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол улсад нийтдээ 172,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна.

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ -ын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнтэй нийт 900 цистерн вагон байна. Үүнээс 79 вагон АИ-92, 730 вагон дизелийн түлш, 91 вагон онгоцны түлш байна. АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Монгол Улсад ирсэн вагон цистернүүдийг түргэн хугацаанд татан авч буулгах, түгээлтийг эрчимжүүлж улмаар Улсын хэмжээнд байгаа бүх ШТС-уудыг тогтвортой ажиллуулах үүргийг АМГТГ-т даалгалаа.

Мөн бүх боомтуудаар автомашинаар шатахуун оруулж ирэх боломжийг бүрдүүлэхийг даалгасны зэрэгцээ шатахууны чанарын асуудалд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг өглөө. Түүнчлэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ дизель түлшний татан авалтад онцгой анхаарахыг санууллаа. Цаашид шатахууны тээвэрлэлт, татан авалтыг эрчимжүүлэхэд “УБТЗ” ХНН, ТЦА-ыг туслалцаа үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Монгол улсад хамгийн чанаргүй түлш бензин оруулаж ирдэгийг сая Алма-Ата хотод очоод мэдлээ!!! Алма-Ата хотын төвд түлш бензиний үнэр огт байхгүй гэхэд болно утаа бол бүр байхгүй тиймээс түлш бензиний чанар ямар сайн бэ гэдгийг мэдэж авлаа!! МАН мафиуудын чанаргүй бензин түлш Монголчуудыг хорлож хордуулаж олон жил болжээ!!

Холбоотой мэдээ

Back to top button