ЭРҮҮЛ МЭНД

Б.Мөнхтуяа бүсгүй БНСУ-ыг зорьж, 3000 ном хэвлэлтээс гарлаа

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ЭЭЖ” нийтлэл гарснаас хойш Б.Мөнхтуяа бүсгүйд туслах халуун сэтгэлийн хандивын аян эхлээд байгаа. Нэг долоо хоногийн өмнөөс эхэлсэн хандивын аянд одоогоор 100 гаруй сая төгрөг цуглаад байгаа бөгөөд уг хандивын ачаар Б.Мөнхтуяа эхний ээлжинд БНСУ-ыг зорих боломжтой болж, өчигдөр /2020.02.06/ орой эх орноосоо мордлоо.

Хандивын аяныг Б.Мөнхтуяагийн өөрийнх нь бичиж хэвлүүлсэн “Шидэт хуудас” нэртэй хүүхдийн номыг худалдан авч дэмжих боломжтой бөгөөд өнгөрсөн өдрүүдэд уг номын хүрэлцээ муу, гэнэтийн олон захиалгаас үүдэн хомсдоод байсан юм.

Харин өчигдөр “Шидэт хуудас” ном 3000 хувь хэвлэгдэн гарснаар иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд бөөнөөр нь захиалан авах боломж бүрдлээ. Үүнээс хойш хандивын аяныг зохион байгуулагчид номыг нь 10 мянга гаруй хувь хэвлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

НОМ ХҮРГҮҮЛЭН АВАХ УТАСНЫ ДУГААР: 88018046, 88024457

Өнөөдрийн байдлаар /2020.02.07/ номын хомсдол үүссэнтэй холбоотойгоор хандивын аяны эрч суларсан байгаа бөгөөд Б.Мөнхтуяа бүсгүйг эрүүл саруул болж эх орондоо ирэхэд эхний ээлжинд 300 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа. Тэрбээр БНСУ-ын эмнэлэгт очин шинжилгээ өгч, эмч нар уг шинжилгээний хариуд үндэслэн ямар эмчилгээ хийвэл зохистойг шийдэж, эмнэлгийн төлбөрийг эцсийн байдлаар хэлэх аж.

Б.Мөнхтуяад туслах хандивын аянд Урбан жийнс, Скайтель, Хадлан брэнд, 1900-1991, Экслюзив зэрэг үндэсний үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид нэгдсэн байна. Харин Номин их дэлгүүр болон И-Март дэлгүүрүүдийн салбаруудад хандивын хайрцаг тавих хүсэлт тавихад “Үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хандивын хайрцаг тавих боломжгүй” гэх хариуг дуулгажээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button