УЛС ТӨР

Н.Энхболд: Аймгууд зам ХААХ шийдвэрийг дур мэдэн гаргах ёсгүй

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ.

Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд: Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд шинэ коронавирусийн халдвар тархсанаас 73 мянга гаруй өвчилж 1,873 хүн нас бараад байна. Нийт өвчлөлийн 99 хувь нь БНХАУ-д байна. Шинжээчид, судлаачид БНХАУ-ын сар шинийн баярын энэ өвчнийг тархахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэ өвчний дамжих зам одоог хүртэл тодорхойгүй байна. ДЭМБ-аас энэ өвчний эсрэг авсан арга хэмжээнийхээ хүчийг сулруулахгүй байхыг анхааруулж байгаа. ОУ-ын эрдэмтэд судлаачид энэ оны дөрөвдүгээр сараас тархалт буурах магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Манай улсаас хятадад аялж, ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ хийсэн.

УОК-ын ажлын хэсгээс коронавирусийн халдвар Монголд орж ирэх ӨНДӨР эрсдэлтэй гэдэг үнэлгээ хийсэн. Сэжигтэй тохиолдлуудыг өвчний нууц үе буюу 28 хоног тусгаарлаж байгаа.

Засгийн газар өнөөдрийн нөхцөл байдлыг хэлэлцээд гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан байсан хугацааг гуравдугаар сарын 30-нийг хүртэл сунгалаа.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зарим аймгууд хот хоорондын замын хөдөлгөөнийг хаагаад байгаа. Энэ талаар албан ёсны шийдвэр гарсан уу?

-Одоогоор УОК-оор хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна. Цаашид Цагаан сарын баяр хүртэл хугацаа байгаа учраас тухай бүрт нь хэлэлцээд, шийдвэр гаргана. Зарим аймгууд дангаараа замын хөдөлгөөн хаах тухай шийдсэн юм билээ. Гэхдээ үүнийг Зам тээврийн яамтай хамтран шийдэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2020-02-20 05:53

Энэ улсад нэгдсэн удирдлага, толгой бна уу? Хүн бүр дур дураараа ярьж мэдэгдэл хийх юм!!! Ингэж ард түмнээ төөрөгдүүлж болж бгаам уу!!!

Холбоотой мэдээ

Back to top button