Нийгмийн

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд ЗГ-ын шинэ бүтцээ тавдугаар сараас өмнө өргөн барих ёстой

МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Өнөрбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тэрбээр 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай холбоотой асуудлаар мэдээлсэн юм.

Тэрээр, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүд тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Үүнд орсон нэг чухал асуудал бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Хуучин Засгийн газрын гишүүн бүрийг хүн нэг бүрээр нь хэлэлцэж томилдог байсан бол одоо Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг, сайд нараа УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилдог болж байгаа. Засгийн газрын шинэ гишүүд өөрсдөө тангараг өргөдөг болж байгаа. Тэгэхээр тавдугаар сарын 25-наас өмнө Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулах юм. Мөн шинэ Засгийн газрын гишүүдийн өргөх ёстой тангаргийн төсөл бэлэн болсон байх ёстой. Энэ нь Монгол Улсын түүхэнд анх удаа хийгдэх үйл явдал. Иймд иргэд олон нийтээсээ санал авах ёстой гэж бодож байна. Засгийн газрын гишүүд одоо 100 хувь давхар дээлтэй байгаа. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүнээ хавсран гүйцэтгэх буюу давхар дээлтэй болно. Тэгэхээр хэнийгээ давхар дээлтэй үлдээх вэ гэдгээ шийдэх нь МАН-ын дотоод асуудал. Үндсэн хуулийн зарчим хэрэгжих ёстой. Хэрэв зөрчвөл Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болж, хууль зөрчинө. Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй.  Хуулийг дээдлэх нь төр засгийн үүрэг. Үндсэн хуулийнхаа дээгүүр давж гардаг ямар ч том албан тушаалтан байх ёсгүй. Бэлтгэл хангасан уу гэдэг эргэлзээтэй байгаа” хэмээн ярилаа.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ерөнхийлөгчийн уриалгын дагуу сонгууль хойшлогдох боломжтой юу?  

-Ерөнхийлөгчийн уриалгад санал нийлж байгаа зүйл байна. Төсөвт тодотгол хийх, жижиг дунд бизнесийг дэмжих зэрэг уриалгыг дэмжиж байгаа. Харин сонгууль хойшлуулна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Дайн бүхий байдал Монголд үүсээгүй. Нөгөө талаар тусгай комисс байгуулна гэдэг нь юу л бол. Угаасаа үүрэг бүхий институтууд нь чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Парламентын засагтай улсын парламентын сонгууль нь хэвийн явагдана гэдэг хамгийн том ардчилал. Хойшлуулах эрх мэдэл нь УИХ-д байгаа. УИХ шийднэ. Эрх мэдлийг төвлөрүүлэх талаар Үндсэн хуульд дайн бүхий байдал, гамшиг аюул, мөн үймээн самууны үед гэсэн байгаа. Одоогоор манайд аль аль нөхцөл нь үүсээгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-26 13:30

Энэ нөхөр одоо юу ч вэ дээ. Нэг их чух�##� царайтай мэдэмхий нөхөр. Одоо больдоо чиний хэрэг �##�га. Энэ улс орондоо чи юу хийж гийгүүлсэн юм бэ. Юу ч байхгүй. Бусдын захи�##�гаар ярьдаг д�##�дага

Зочин
Зочин
2020-03-26 16:41

Энэ их ажил, зарлагын хажуугаар бас юу ч вдээ. Хэтэрхий мэргэн жараахайнууд олширчээ.

Монголчууд
Монголчууд
2020-03-26 20:01

Элбэгдоржид л з�##�илан хийхийг зааж байсан нөхөр. МУИС хуулийн анги төгссөн хэд хэдэн нөхдийг Элбэгдорж, Баярцогт, Сайхан билэг нар зөвлөхөөрөө авч хуулийн цоорхойг ашиглан луйвар хийх аргаа за�##�гадаг байсан. Энэний өрөөсөн дугуй нь Тэмүүжин

Холбоотой мэдээ

Back to top button