НийгмийнУЛС ТӨР

Сонгууль хойшлуулах асуудлаар төрийн гурван өндөрлөг санал нэгдсэн үү

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онц байдал зарлах замаар УИХ-ын сонгуулийг хойшлуулж, “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, ҮАБЗ-ийн дэргэд хороо байгуулах замаар төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх уриалга гаргасан. Энэ асуудал дээр  төрийн гурван өндөрлөг  санал нэгдэх үү. Эсвэл өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалах уу гэдэг нь сонин.

Хөшигний ард яригдаж буйгаар бол, төрийн гурван өндөрлөг онц байдал зарлах замаар УИХ-ын сонгуулийг хойшлуулах асуудал дээр санал нэгдсэн бололтой. Гэхдээ төсөвт тодотгол хийхгүйгээр авч хэрэгжүүлэх болох эдийн засгийн арга хэмжээнүүд дээр гол анхаарлаа өгч байгаа аж.  

МАН-ын хувьд цаашид эдийн засаг улам хүндрэх тул сонгууль хойшлуулах нь улс төрийн талаасаа ашиггүй. Эсрэгээрээ эрсдэлтэй. Ажил олгогчид дээр ирж буй дарамтуудыг төсөв тодотгохгүйгээр багасгаж чадахгүй л бол намар гэхэд ажилгүйчүүдийн эгнээ улам тэлнэ. Нийгмийн уур амьсгал асар их стресстэй үед сонгуульдах нь эрх баригч намд халгаатай тусах нь тодорхой билээ.

Нөгөө талд  зургадугаар сард сонгууль явагдлаа гэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газраар овоглогдсон газрын тосны үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж тэргүүтэй бүтээн байгуулалтууд хүнд нөхцөлд үргэлжилж чадах уу гэдэг асуулт байна. Шинэ танхим бондын өр төлөлт, эдийн засгийн суурь уналт дунд том төслүүдээ живүүлчих эрсдэлтэй.

Төрийн тэргүүний хувьд ч тэр,  төмөр замын бүтээн байгуулалт, Майдар хот тэргүүтэй ажлаа эдийн засаг шалдаа буучихсан үед шинэ Засгийн газарт итгэж үргэлжлүүлэх эсэхэд найдлага тавих уу. Зөв тохироо хийж, сонгууль хойшлуулах замаар У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай илүү удаан хугацаанд ажиллах уу гэх сонголт байна. 

Мөнхүү онц байдал зарлагдвал ҮАБЗ дээр буюу төрийн тэргүүний гарт багагүй эрх мэдэл төвлөрнө. Энэ нь ч түүнд ашигтай тусах билээ.

Ийм нэг сонин, таатай, таагүй улс төрийн мэдрэмжүүд дунд тэд хүссэн хүсээгүй нэг завинд суухаар байгаа юм. Өмнө нь, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар гурван тийшээ харж суучихаад, нэгнээ багалзуурдах арга л хайдаг байсан түүх бий. Харин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга  УИХ-ын дарга Г.Занданшатартай нэг нутаг. Ерөнхий харизмын хувьд У.Хүрэлсүхтэй төстэй зэргээр тэд ижилдэж буй.

Тиймээс ч  эдийн засгийн онцгой эрсдэлт үед тэд нэг завинд суух сонголтыг хийхээр харагдаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-03-27 12:58

"Төрийн гурван өндөрлөг" гэж юу байдаг юм бэ? Хэрэв намхан хүмүүс байв�##� "Төрийн гурван намханлаг "гэх үү? Сэтгүүлчид ингэж б�##�айрч байх аа болимоор юм.

Зочин
Зочин
2020-03-30 10:30

Хувтас хунар гадаад үзэмж хэл яриаагаар л попрох юм да эгэ 3...

Зочин
Зочин
2020-03-31 23:09

Таарсан с гурав даа

Холбоотой мэдээ

Back to top button