НИЙГЭМ

“50 100” аялал жуулчлалын цогцолборт ариун цэврийн байгууламж барина

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэ сарын 3,4-ний өдрүүдэд , Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар ажиллав. Энэ үеэр Хөвсгөл нуурыг эрэгт баригдах Найрамдал-2 зуслангийн барилгын ажлыг хаана эхлүүлэх, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн ерөнхий төлөвлөлт, 50 100 аялал жуулчлалын цогцолбор зэргийн үйл ажиллагаатай танилцлаа.

Image may contain: 3 people, people standing, sky and outdoor

50 100 аялал жуулчлалын цогцолборт Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ариун цэврийн байгууламжийн барилгыг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд зориулсан орчин нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах техник хэрэгслийг олгохоор шийдвэрлэлээ. Тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор 50 100 цогцолборыг байгуулж, дэлхийд байхгүй ховор энергийн төвийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар тохижуулж Хөвсгөл аймгийг зорин ирж буй аялагч, жуулчдын байгаль дэлхийгээсээ эрч хүч энерги авах боломжийг бүрдүүлсэн байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд тус төвийг 6000 гаруй иргэд зорин ирсэн ажээ.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button