ДЭЛХИЙ

“Instagram” дээрэлхсэн үг хэллэгтэй тэмцэх хэрэглүүртэй болжээ

“Instagram” нийгмийн сүлжээнд бусдыг хэл амаар доромжлох явдлыг бууруулах зорилгоор дээрэлхсэн үг хэллэгтэй тэмцэх хэрэглүүрийг “Facebook” компанийн мэргэжилтнүүд хөгжүүлжээ.

2017 онд 14 настай, Их Британи охин Молли Рассель амиа егүүтгэсэн зэрэг бие биеэ дээрэлхэхээс үүдэлтэй асуудлын улмаас “Instagram” нийгмийн сүлжээ олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм.

“Instagram” нийгмийн сүлжээнд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд цаашид дорвитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон гэж “Facebook” компанийн мэргэжилтэн Адам Моссери мэдээлжээ.

“Instagram”-ын мэдээлснээр, сөрөг үг хэллэг бүхий бичвэрийг таньдаг хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчдэд зохисгүй үг хэллэг ашигласныг нь анхааруулах ажээ.

Жишээлбэл, хэрэв хэн нэгэн “Чи маш царай муутай, тэнэг юм” хэмээн бичсэн тохиолдолд “Та үүнийг нийтлэхдээ итгэлтэй байна уу? Энэ талаар илүү ихийг судлах” гэсэн анхааруулга гарч ирэх гэнэ.

Хэдийгээр хэрэглэгч уг анхааруулгыг үл тоомсорлон нийтлэх боломжтой хэдий ч “Instagram”-ын мэдээлснээр, эхний туршилтуудаас үзэхэд уг хэрэглүүр хүмүүсийг сэтгэгдлээ буцаахад ихээхэн нөлөөлж байжээ.

Ташрамд дурдахад, Кевин Систром, Майк Кригер нарын 2010 онд бүтээсэн "Instagram" нийгмийн сүлжээг "Facebook" компани 2012 оны дөрөвдүгээр сард нэг тэрбум орчим ам.доллараар худалдан авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button