НийгмийнЭРҮҮЛ МЭНД
Анх-Отгон нутаг буцахынхаа өмнө Д.Нямхүү эмчийг тэврээд, гар барьжээ

Өнөөдөр /2020.05.02/ коронавирсийн тархалт, нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн анхны тохиолдлоор бүртгэгдсэн Франц улсын иргэн бүрэн эдгэрээд эх орон руугаа ниссэн тухай хэллээ. Түүнчлэн Д.Нямхүү эмч өөрийн биеэр түүнийг үдэж өгсөн бөгөөд ийн хэлсэн юм.
Мөн Франц улсын иргэн өнөөдөр өглөө нутаг руугаа явлаа. Би өөрөө гаргаж өгсөн. Чинбаяр ахлагчтай хамт олонд талархал илэрхийлсэн. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо. Маш их баярлалаа. Монгол Улсаас вирусгүй болоод буцаж байгааг баталгаажуулаад ХӨСҮТ-ийн захиралтай бээлийгээ тайлаад гар барилаа, маскаа тайлаад тэврэлдлээ” хэмээх мэдээллийг өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.