Нийгмийн
Г.Төмөрбаатар: Дүрмээрээ Д.Сумъяабазар хотын дарга болох боломжгүй
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдан, Нийслэлийн Засаг даргыг тодруулна. МАН-ын зарим төлөөлөгч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын дарга болох боломжгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Г.Төмөрбаатар “Д.Сумъяабазар гишүүн дүрмээрээ хотын дарга болох боломжгүй. УИХ-ын гишүүн хүн анхан шатны нэгж рүү орж, үүрэг гүйцэтгэхгүй байх гэж бодож байна. УИХ-ын гишүүн хүнд давхар дээл өмсүүлэхгүй гэдэг хууль баталсан биз дээ. Гишүүнээсээ татгалзаад хотын дарга болно гэдэг юу л бол. Ард олны саналыг тэгж үгүйсгэхгүй байх. Д.Сумъяабазарыг дэмжихгүйдээ ингэж хэлж байгаа юм биш. Хуулиндаа л ийм байдаг” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuvul khelsen bna