УЛС ТӨР

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд “ҮЗЭГДЭЭД ӨНГӨРСӨН” М.Энхболд, Ц.Нямдорж нар

Өчигдөр /2020.10.23/ МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Улмаар Хотын даргад Д.Сумъяабазарыг дэмжсэн юм.

Нийслэлийг удирдах хүнийг сонгох эл халуухан хуралдааны үеэр М.Энхболд, Ц.Нямдорж нар хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг эрхгүй татав.

Учир нь МАН-ын Удирдах зөвлөл нийт 30 гишүүнтэй бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард сонгогдсон шинэ гишүүдийн бүрэлдэхүүнд тэд БАГТДАГГҮЙ. Үүнээс өмнө тэд багтаж байв.

Гэвч хотын даргыг удирдах хүнийг сонгох хуралдаанд тэд ямар үүрэг рольтойгоор оролцсон байх вэ гэдэг сонин. Тэд МАН-ын Удирдах зөвлөлд юуны учир ҮЗЭГДЭЭД ӨНГӨРӨВ.

М.ЭНХБОЛД: Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан оролцож үнэмлэхүй ялуулт байгуулсан. Харин энэ удаагийн сонгуульд өөрийн гэгдэх хүмүүсийнхээ хамтаар намаасаа шахагдан гарснаар улстөрд харагдах нь багассан.

Ц.НЯМДОРЖ: Түүний хувьд хар залуугаасаа МАН-ын нэрийн дор явж, Монголын хууль зүйн салбарыг тавантаа толгойлсон. Ардчилсан сонгуульд тасралтгүй долоон удаа нэр дэвшсэн Ц.Нямдорж УИХ-ын сонгуульд анх удаа өвдөг шороодсон. Тойргийн гадна үлдсэн ч сайд болж магадгүй гэгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button