Ц.Цогзолмааг ҮСХ-ны даргад зүтгүүлэхээр тохирчээ

УИХ-ын гишүүн асан С.Цогзолмааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилох асуудлаар МАН-ын удирдлагын түвшинд тохиролцоонд хүрчээ. Уг албан тушаал нь холбогдох хуулийн дагуу УИХ-ын даргын санал болгосноор парламентад хэлэлцэн томилдог зохицуулалттай билээ. ҮСХ-ны даргаар ажиллаж байсан Ж.Ариунзаяаг ХНХ-ын сайдаар томилж, уг албан тушаалын нөхөн томилгоог хийгээгүй байгаа юм.
Нэгэн үес ҮСХ-ны даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг томилно гэгдсэн ч тэрбээр эл албанд очихоос татгалзсан гэгддэг. Харин Ц.Цогзолмаагийн хувьд Ховд аймагт УИХ-д нэр дэвшиж ялагдал хүлээсэн бөгөөд удахгүй албан тушаал өгнө гэх яриа гараад нэлээд удаж буй.
Өнгөрөгч даваа гаригийн МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Надад юу ч хэлэхгүйгээр Ц.Цогзолмааг ҮСХ-ны даргаар томилох гэж байгааг дэмжихгүй” гэх агуулгаар эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар УИХ-д харьяалагддаг зарим агентлагийн томилгоонд өндөр нөлөөлөлтэй оролцох амбицаар намынхандаа үг хаясан аж.
Уг томилгоог удахгүй УИХ-ын даргын зүгээс нэр оруулан, парламентаар хэлэлцүүлэх замаар албажуулахаар яригдаж байна.
Г.ИТГЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АРАЙ Ч ДЭЭ
Bagaas ni medne Hudulmurch bolowsroltoi duu
Хүүк гэж кпоп
Монгол төр өртэй юм шиг хүмүүс байх юмаа, одоо болилдоо. Монгол улсын хөгжилд саад хийхээ болилчээ
Ugasaa nasaaraa l zutgesen sht
Болиочээ. Ичиж амьдармаар байхын зарим хүмүүс. Энэ авгай бүр дарга болох гээд чичирчих юмаа. Хэрээ мэдээсээ билээ.
Demjij baina Цо Эгч Yo haha
За энэ авгай авлигатай тэмцэхдээ шалгуулж ялаа эдлүүл яасан юм бэ. ҮСХ -ны даргад яавч тэнцэхгүй түүхийн багш гээ биз дээ. Занданшатар, Хүрэлсүх 2 болиул яасан юм бэ. Хамт зайлаарай. Улсын хөгжлийг хойш татахаа боль.
Demjij bainaaa
Hudulmurch Aytaihan Busgui Turd olon ch jil ajillalaa
Goy medeee