УРЛАГ

ТАНИЛЦ: Дэлхийгээс шалгарсан буриад анимейшн “Манзан Гүрмэ Тоодэй”

“Reallusion” байгууллагаас зохиогдсон "Animation@Work” анимейшн бүтээлийн уралдаанд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчид оролцсон юм. Үүнээс “Манзан Гүрмэ Тоодэй” нэртэй анимейшн тэргүүн байр эзэлжээ. Онцлог нь, тус анимейшн монгол туургатны домгийн агуулгатай бөгөөд буриад найруулагчийн бүтээл юм байна.

“BlackBox” театрт ажиллаж, Эжен Ионескогийн "Сандлууд” тэргүүтэй пост модерн жүжгүүд тавьж байсан удаатай, одоо Улаан-Үүд хотын Буриад театрын найруулагч Олег Юмов, “Найдал” студийн залуустай хамтран тус анимейшнийг бүтээжээ /Жич: Сандлууд жүжиг манай сайтад албан ёсны эрхтэйгээр байршсан. Энд дарж үзнэ үү/.

Манзан Гүрмэ гэгч нь буриад домогт өгүүлснээр бүхнийг ивээгч дарь эх. Домог ёсоор тэнгэрийн бүх сүнсний агуу хүч чадал, мэдлэг тэргүүтнийг эзэмшдэг бөгөөд хөрстөд өрнөж буй үйл явдал бүхнийг харж чадах бөөгийн хоёр толийг эзэмшдэг.

Дэлхийн бүтээлүүдээс шалгарсан “Манзан Гүрмэ Тоодэй” анимешнийг доорх холбоосоор үзнэ үү.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button