ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ЖҮЖИГ №5: Эжен Ионеско “Сандлууд” абсурд жүжгийг албан ёсны эрхтэйгээр нийтлэв

EGUUR.MN сайт “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэж байгаа. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Өнгөрсөн удаад бид Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн нь” , Нобелийн шагналт Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал”, Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн Ширэнгэнд, Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Эжен Ионескогийн “Хирс” жүжгийг жүжгийг бүрэн эхээр нь анх удаа нийтэллээ.

Харин энэ удаа бид мөн Эжен Ионескогийн “Сандлууд” жүжгийг хүргэж байна. Бид жүжгийг бүрэн эхээр нь хүргэхээс гадна тус жүжигтэй холбоотой мэдээлэл, жүжигчидтэй хийсэн ярилцлагыг уншигч танд зориулан бэлдэв . 1960 онд түүний “Хирс” жүжиг нь тайзнаа тавигдсанаар Ионеско дэлхийн дахинд шуугиан тарьж, алдарын оргилт эргэлт буцалтгүйгээр хүрч дуулиан тарьж зохиогчоо нилээд маргааны эзэн болгож байв. Харин “Сандлууд” жүжиг нь 1998 онд Лондон Рояль театрт тоглогдон гайхалтай амжилтанд хүрч Америкийн Бродвейд үргэлжилэн тавигдсан байдаг.

Жүжгийн үргэлжлэх хугацаа: 01:25:04

Өчигдөр хүмүүс юунд инээдэг байсан, өнөөдөр хүмүүс юунд инээж байна вэ? үүний хажуугаар өчигдөр хүмүүс юунд уйлдаг байсан, харин өнөөдөр хүмүүс юунд уйлдаг болчихов?

                       Санаа... Сэтгэл... Зохиол.... номоос


“ХООСОН САНДАЛТАЙ ЯРИХУЙ” буюу үзэгчгүй театр

Румыны алдарт зохиолч Эжен Ионескогийн тайзан дээр тавигдсан даруйдаа “ХАА!!!”  гэсэн хашгираанаар хаалгаа барьдаг, эмгэнэлт хувь тавилантай зохиолуудынх нь нэг “Сандалууд” абсурд жүжиг. Орчуулагч Б.Цацрал орос хэлнээс хөрвүүлэн, Black box theatre Mongolia-д найруулагч С.Мягмар найруулан тавилаа. 

Юуны өмнө урлагийн бүтээл угаас нэгэн янзын аналитик тодорхойлолтоор үнэлэгдэх боломжгүйг сануулах нь зүй ч судлаач, шүүмжлэгчид аналитик байдлаар анализ хийх нь зөв.

Агуулга: Сандалууд жүжиг элсэн дунд насаараа амьдарч байгаа эмгэн өвгөн хоёрын сүүлийн өдрүүдийн тухай өгүүлнэ. Бүх л амьдралынхаа туршид эцэс төгсгөлгүй их элсэн дунд бие биенээ л гэж суусан энэ эмгэн өвгөн хоёр чухам юу хүлээж, яагаад амьдралд хорогдоно вэ?  Жүжигт тэд тун удахгүй гэрт нь айлчлах олон зочдыг хүлээн авахаар бэлдэнэ, сандалуудаа бэлдэнэ. Зочид ч эхнээсээ айлчилна, хатагтай, ноён хурандаа, диктор, мадам, сэтгүүлчид, тэгснээ бүр сургуулийн хүүхдүүд, бүүр улсын хаан хүртэл айлчилж тэд гэртээ багтахгүй болтлоо их зочинд дарагдана. Энэ олон зочид чухам юуны тулд цуглав аа.  Илтгэгч чухам юу гэж хэлэх бол?

НЭГ.  МОДЕРН ЭСВЭЛ ПОСТ МОДЕРН?

Урлагийг хэн дуртай нь үздэг биш, урлаг өөрөө үзэх хүнээ сонгодог элит үзэгдэл юм.

Илтгэгч чухам ямар үг хэлэхийг эрэгцүүлэх хооронд сонгодог онолоор хүмүүжсэн бидэнд Сандалууд яагаад шинэ үзэгдэл, харь зүйл шиг санагдах болсон тухай бодъё. Энэ жүжгийг, энэ театрыг орчин үеийн гэх тодотгол тодотгоно. Чухам орчин үеийн гэдэг нь юу вэ? Орчин үед тавигдаж байгаа бүх л жүжиг орчин үеийнх биш гэж үү? орчин үед зориулж хийж байгаа бүх жүжиг орчин үеийнх биш гэж үү? гэх. Гэхдээ энэ нь орчин үеийнх биш ердөө л “МОДЕРН”.

Модерн урлагийн тунхаг өөрөө сонгодог урлагийг үгүйсгэж урлагт тооцохгүй байхыг хүсдэг, гэхдээ пост модерн шиг хүчтэй тунхаг биш. Модерн урлагт сонгодог элемэнтүүд ажиглагдана, харин пост модерн бол сонгодгийн өмнөөс “салаавч” өгчихсөн, “уран” байхаас татгалзчихсан. Учир нь  урлаг “Урлаг бол longseller байдаг болохоос bestseller биш. Өөрөөр хэлбэл, урлагийн бүтээл арилжааны өртгөөр биш хэрэглээний өртгөөр явах ёстой. Урлаг арилжаатай огт холбогдож болохгүй. Урлаг бол цэвэр элит үзэгдэл. Зарагдаж байвал урлаг биш болох магадлалтай”

Сандалуудад сонгодог элемэнтүүд бий. Аристотель[1] хэлэхдээ: “Сонгодог зохиолд текст хамгийн чухал” гэж хэлсэн байдаг. Тус жүжигт текст чухал үүрэгтэй, гэхдээ хамгийн чухал нь биш, тэгэхээр л сонгодогоос гажсан. Тухайлбал, дүрүүдийн диалог, монолог нь сонгодгийн зарчимд нийцэхүйд уран үгсээр үргэлжилнэ. “Чи бид хоёр бие биедээ уусан нэгдэж, миний өт чамайг идэж, чиний өт намайг идэж, миний арьс чамайг хучиж, чиний арьс намайг хучиж нэг насандаа хамт байна” гэсэн уран зүйрлэл ашигласан байна. Харин модерн урлаг уран байхаас хэдий нь татгалзчихсан. Модернистууд зүгээр л “би чамтай хамт” эсвэл бүр бүдүүлэг, этгээд гаж хэллэгээр “Чам шиг өттэй би хамт байна” гэхчилэн хэлэхсэн. Текстийн тухай бид хойно ярилцана.  

Харин тайзны тухайд дундад зууны үеийн сонгодог хэв маяг /одоогийн ихэнхи үзэгчид зөвхөн сонгодог урлагийг л урлаг гэж эндүүрдэг/-аар бол тайзан дээр үйл явдал өрнөж, үзэгчид тайзан дээрээс өөрийн амьдралыг олж харж, зарим нь инээж, зарим нь дуулж, зарим нь уйлж байхад тайзан дээр үйл явдал өрнөсөөр л байдаг, тэд амьдралаас тасрахын тулд, “сайхан”-ыг мэдрэхийн тулд мөнгө төлдөг, жүжиг дуусч хөшиг хаагдахад тэд энэ /бодот/ амьдралдаа эргэн ирдэг. Ингээд л жүжиг дууслаа. Харин модерн жүжиг бол ондоо. Бидэнд жүжигчдийнх гэж өндөрлөсөн тайзны хэсэг, үзэгчдийнх гэж намсгасан тусгай суудал байхгүй. Чухам аль нь тайз, аль нь үзэгчид болохыг ялгахад бэрх. Өөрөөр хэлбэл үзэгч нь жүжигчин мэт, жүжигчин нь харин үзэгчдийг үзэх үзэгч мэт. Бодит амьдрал, жүжиг хоёр тусдаа биш, ердөө л бие биенийхээ тусгал болохыг Сандалууд мэдрүүлнэ. Зөвхөн тайзан дээр л, эсвэл төсөөлөл дунд “амилдаг” дүрүүд бидний дунд орж суучихаад надаас элдэв хэрэггүй, дэмий зүйл асууж, өөрт нь туслахыг хүсч, гарт минь хүрч, бэлэг өгч байхад би өөрийгөө энэ зохиолд бичигдсэн мэтээр, эсвэл кинонд тоглож байгаа жүжигчин, олны танил алдартай эрхмээр төсөөлж болно. Энэ нь үзэгчийг автор болгож жүжигтээ татан оролцуулах модерн дүрэм. Бас жүжигчид жүжгийн турш жүжиглээгүй, дүр бус жүжигчин өөрөө ч автор. Нэг ёсондоо, энэ жүжигт үзэгч гэж байхгүй. Тухайлбал, жүжгийн голоор тэд багаа тайлж жүжигчний хувийн монолог хийнэ. Бидний мэдэх ямар л жүжиг ингэж “гажиж” байлаа. “Намайг Идэрболд гэдэг. Би жүжигчин мэргэжилтэй. Би яагаад өөрийнхөөрөө амьдарч болохгүй байгаа юм” гэсээр эргээд багаа зүүнэ. Яг л контемпорари урлагийн перформанс гэх жанртай ижил, гол ялгаа нь жүжих, жүжихгүйд л байна. Сандалууд жүжиг нэг ёсондоо урлаг хүн хоёрыг тусгаарладаг, хэнд ч хэрэггүй “тайз”-ыг үгүйсгэчихсэн. Энэ чинь л жинхэнэ модерн.

  Бид Сандалуудаас “сайхан” гэсэн категорид багтах зүйлийг мэдрэхгүй, уянгалаг хөгжим, яруу найргийн мөртүүд, үнэтэй чулуун гантиг хөшөө, торгон материалтай улаан хөшиг, жүжигчдийн чамин, нүд эрээлжлэм хувцас, амьдралаас тасарсан эдлэл хэрэгслүүд тэнд аль нь ч байхгүй. Харин ч эсрэгээрээ “муухай”-г мэдэрч болно. Гол нь юуг мэдрэхдээ биш, яаж мэдрэх вэ? гэдэг л сонин. Сандалууд бидэнд сайхан, муухай, эмгэнэлт, инээдэмт мэдрэгдэж болно, гэхдээ үүнийг мэдрэхэд өөрөө өөртөө үнэнч байх нь л чухал. Үүнийг л бид урлаг гэж нэрлэе.

ХОЁР. УРЛАГ ЭСВЭЛ ҮЗЭЛ СУРТАЛ?

Өөртөө үнэнч байх, энэ нь урлагийн гол зарчим, бас модерных. Шашин, үзэл суртал, улс төр, эдийн засаг, мухар сүсгээс ангид, зөвхөн чи юу хүсч байна вэ? гэдэг л чухал. Энийг мэдэхийн тулд бид Шопенхауэр[2]: “Юу хүсэхийг хүсч байгаагаа хүсч чадах уу?” гэсэн асуултанд хариулах ёстой. Тэгвэл Сандалууд Сандалуудад үнэнч байж чадсан уу?

Жүжиг хоёр өөрөөр найруулан тавигдсан. Эхнийх нь нийгмийн амьдралыг маш хурцаар шүүмжилсэн. Олон түмэн цугласаны дараа, жинхэнэ илтгэгчийг ирэхийн өмнө өвгөн цөхрөнгөө барсан аястайгаар өөрийн илтгэлээ тавьдаг: “Газрын баялаг, улс орны тогтворгүйжилт, эдийн засгийн өсөлт, хүмүүсийн увайгүй байдлын талаарх бухимдалт үг байсан”. Уг нь ч жүжгийн зохиолын гол үүрэг бол нийгмийг “урлагтайгаар боловсон” шүүмжлэх мөн. Нийгэм гэдэгт: зөвхөн бүлэг хүмүүс биш, бүлгийг бүрдүүлэх хувь хүн, түүнийг судалдаг түүх, философи, социологи, психологи гээд бүхий л салбар орно. Гэхдээ мэдээж шүүмжилж байгаа нь энэ гээд “улс төржих” биш. Софокл гэхэд л Эдип хаан, Антигона жүжгүүдээрээ далдын хүчин, шашин мухар сүсэгт идэгдсэн оюун санааг чөлөөлөхийг хүсч, хувь тавиланд өөрийгөө хөсөр хаяад өгчихсөн ард түмнийхээ эрх чөлөөг чөлөөлөхийг хүссэн. Нэг ёсондоо тэрээр мөнөөх л Шопенхауэрийн философийг хөндсөн. “Сандалууд” ч ялгаагүй. Гэхдээ жүжиг өөрийн интертекстээрээ ёгтлон хэлэх ёстойгоос бус, шууд хэлэх биш. Сандалуудын алдаа энд л байна. Тэд “улстөржсөн”, тэгэхдээ “урлаг” гэдгийг мартаж, урлагийг улс төртэй хольж хутгасан, хольж хутгах биш харин алсуурхан ороогоод л оролдож байх ёстой. Урлаг улс төртэй, мөнгөтэй, шашин, үзэл сурталтай хутгалдчихвал тэр цэвэр урлаг биш болно, өөртөө үнэнч байж чадаагүй, нөгөөтэйгүүр жүжиг тэр чигтээ найруулагчийн үзэл суртлын шууд зэвсэг болчихсон.

Сонгодог урлагийн онолд түүх, эдийн засаг, нийгэм тусгагдах ёстой гэсэн байдаг бол орчин үеийн урлагийн онолд түүх эдийн засаг нийгмээс ангид байх ёстой гэдэг.

Харин хоёр дахь удаагийн найруулга алдаагаа залруулсан жинхэнэ урлаг. Тэд энэ удаагийнхаа найруулгад улс төрийг “хаячихсан”.  Хаясан зүйлийнхээ оронд улс төрийн тухай, улс төрийн тухай бодохын тулд хүнд төрөх хувь хүний тухай, хувь хүний тухай бодохын тулд үүсэх дотоод зөрчлийн тухай өгүүлсэн. Өвгөний дээрх илтгэлийн текст “Би бол би биш. Тэр бол тэр биш. Бид сэрж байна. Төгс гүйцэтгэл. Болгоомжтой бай. Дуусдаггүй яриаг дуусгах. Маш их зовлон, тийм мэдлэг. Ганцхан үнэн хүн төрөлхтөнд байдаг” болж өөрчлөгдсөн байдаг.

Эмгэн, өвгөн хоёрт хүнд байх бүх л мэдрэмжүүд байна. Ерөөсөө л тэр хоёр хүн төрөлхтний төлөөлөл, та бас би, чи ч байж болно. Уйлдаг, инээдэг, гомддог, баярладаг, дурладаг гээд энэ жүжгийн турш хүн төрөлхтөнд байгаа бүх л сэтгэлийн хөдлөлийг харуулснаараа хэн ч эндээс өөрийгөө харчих боломжийг бүрдүүлсэн. Тэгээд эмгэн, өвгөн хоёрт сүүлийн мөчид ирсэн асуултыг та ч бас өөрөөсөө асуугаарай гэж хэлсэн. Бид ер нь юуны тулд амьдардаг юм бэ? гэж...

ГУРАВ. АБСУРД ЭСВЭЛ УТГА УЧИРГҮЙ?

Энэ л асуулт өөрөө абсурд. Хөлгүй, дүлий энэ их элсэн цөлийн дунд насаараа амьдарсан өвгөн эмгэн хоёрын насныхаа төгсгөлд сонсох гэж хүлээсэн, магадгүй зөвхөн энэ үгийг сонсохын тулд амьдарсан сүүлийн тэр үгийг нь хэлэх ёстой уран илтгэгч үнэндээ ярьж чаддаггүй, салбадай  байсныг тэд мэдээгүй.

 Тэд мэдээгүй өнгөрчихсөн нь аз. Харин үзэгчид, жүжигчид мэдсэн. Бид энэ насныхаа төгсгөлд ганц үг хэлж чадахгүй хэлгүй илтгэгчийн уран илтгэлийг сонсох гэж амьдардаг гэж үү? Сандалууд жүжиг бидэнд өөрсдийн минь амьдралыг, амьдралын чинь утга учрыг олж өгсөн. Өөрөөр хэлбэл, бүх зүйл хэтэрхий утга учиртай шигээ яг тийм хэмжээний, магадгүй түүнээс ч илүү утга учиргүй. Өнгөрсөн амьдралаа утга учиртай болгох ганц найдвар эцсийн илтгэл бидэнд юу хэлж өгөв өө? Юу ч биш. Амьдрал үнэхээр л абсурд юм.

Тайлбар: 19 дүгээр зууны хоёрдугаар хагаст гарч ирсэн байгалийн механик үзэл баримтлалыг эсэргүүцэж, хүн төрөлхтөний мэдэж байгаа зүйлс зөвхөн танин мэдэх аргаар хязгаарлагддаг гэж үзэн, өмнөх онолуудыг үгүйсгэж эхэллээ. Нэг ёсондоо материйн оронд амьдралыг чухалчилж хүн төрөлхтөн “Би хэн бэ? Би яагаад амьдарч байна? Би юуны төлөө амьдарч байна” зэрэг асуултыг өөрсөддөө  тавих болсон байдаг. Энэ бүхнийг ярьж эхлэх тэр үеэс л “ЭКЗИСТЕНЦИАЛИЗМ” гэгчийг ярьж, объектив, субъектив шинжийн тухай бус, харин “ХҮН”-ий тухай, ингэхдээ “БИ”, “БИ БИШ”-ийн тухай ярьж эхэлсэн байдаг. Учир нь энэ үеийн урлагт объектийг объект чигээр нь дүрслэх боломжгүй болж, дүрслэх бус харин илэрхийлэх тухай ярих болов. Энэ нь Абсурд урлаг үүсэх суурь нь болсон байдаг. Абсурд урлаг цагийн цагт хоосон хэлбэрдэгчдийн золиос болж байсан нь энэ урлаг үргэлж субъектийг тусгадагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, гарт баригдаж, нүдэнд харагдахгүй, шинжлэх ухаанаар хэмжих боломжгүй, томъёолж, товъёог хийх боломжгүй тул хүн бүр өөр өөрийн “бодлоор” энэ урлагийг сийчиж байдаг. Тиймдээ ч энэ урлагийг утга учиргүй, эмх замбараагүй, байж боломгүй гэх зэргээр тодорхойлоход хүрдэг билээ.

Герменевтикийн хуулиар бид Сандлуудыг үзээд өөр өөр мэдрэмж авч болох ч, харин ганцхан чухал асуултыг л бүгд өөрөөсөө асуух ёстой, абсурд асуултыг. Харин утга учиргүй асуултыг биш. Абсурд бол утга учиргүй биш, харин утга учиргүйн тухай. Сандлууд абсурд болохоос утга учиргүй биш.

ДӨРӨВ. САНДАЛУУДЫН ХЭЛСЭН ҮГ БА ТЕКСТ

Үг дүр хоёр бие биедээ уусч байж “текст” болдог. Текстлогийн гол төлөөлөгчдийн нэг Жак Деррида “Хэрвээ бидний амьдрал текст биш юм бол, тэгээд энэ чинь юу юм бэ?” гэж тэр асууж байлаа. Тэгэхээр бид энэ бүлэгт үгийн тухай биш харин текст болоод дүрийн талаар ярина. 

19 дүгээр зууны ихэнхи бүтээлд тухайлбал, Достоевский, Чехов болон энэ үеийн зарим бүтээлчдийн зохиол бүтээлд психолизм гэгчийг оруулж чадсан бөгөөд сэтгэл судлалын талаас нь анализ хийх аргуудыг дэвшүүлсэн байдаг. Психо текстийн нэг илрэл нь эмгэний монологи: “Бидний хүү биднийг орхиод явчихсан. Гудамжинд нүдээ ухуулчихсан хэвтэж байдаг хар хэрээнүүдийг бид хоёрыг алчихсан гэж боддог байсан. Гэтэл бид хоёр чинь ялаанд ч гарч хүрч байгаагүй. Хүүгийн маань явахдаа хэлсэн сүүлийн үг нь та хоёрыг үзэн ядаж байна гэсэн үг байсан”.  Энэ текстээс бид эмгэний, мөн өвгөний, тэдний хүүгийн психологийн асуудлыг харж болно. Эргэлдэж хуйларсан элсэн цөл дунд гялтайх ганц эрдэнэ болсон үрдээ хэнд ч хэрэггүй хог шиг хаягдсан хоёр хөгшний сэтгэлийн шаналал, тэд төрүүлсэн ганц хүүдээ ч хэрэггүй, ер нь хэнд ч хэрэггүй, энэ ертөнцөд ч хэрэггүй, магадгүй бие биедээ ч хэрэггүй. Тэгсэн мөртлөө эргэн тойрон хүнгүй гудамжин дахь нүдээ сохлуулсан хэрээнүүдийг тэд алаагүй гэх. Тэгээд хэн алсан байж таарах вэ?  Арай Фрейдийн[3] тодорхойлсон ухаангүйн түвшинд тэд алчихдаг юм биш биз? Тэд арай психологийн асуудалтай юм биш биз? Үнэнийг мэдсэн хүү тэднийг орхиж явсан ч юм билүү? Гэтэл эмгэн өвгөн хоёр ялаанд ч хүрч үзээгүй гэх. Нээрэн л ухаангүй үедээ маньяк үйлдэл хийдэг “нөхөд” ухамсартай байхдаа ийм л зөөлөн байдаг даа. Чухам эмгэн өвгөн хоёр хэн бэ? гэдгийг мэдэхийн тулд дахиад л судалгаа хийх ёстой.

Текстийн доторх текст буюу интертекст байна. Тухайлбал өвгөн илтгэгч ирэхэд бэлдэн өөрийн илтгэлээ тавина: “Би бол би биш. Тэр бол тэр биш. Бид сэрж байна. Төгс гүйцэтгэл. Болгоомжтой бай. Дуусдаггүй яриа дуусах. Маш их зовлон, тийм мэдлэг. Ганцхан үнэн хүн төрөлхтөнд байдаг”. Дээрх текстээс зөвхөн нэг өгүүлбэрийг задлаж үзье. Би бол би биш гэх нь л зөвхөн “Би хэн бэ?” гэсэн асуултыг тавих бөгөөд зөвхөн энэ асуултанд л хариулахын тулд Ричард Дэвид Прехтийн философийн 400 хуудас номыг унших ёстой болж байна. Ишилвэл: “Хэрвээ би гэж байгаа бол бодол гэж байна. Ингэхээр бид бодол гэж байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ эргэлзэнгээ бодож байгаадаа эргэлзэхгүй бол “Бодол” гэж байгаа байх нь ээ. Би бодно, тиймээс би байна” гэж Декарт хэлсэн байдаг. Харин Маах “Хүний тархин дотор “Би” гэж үгүй зөвхөн л гадаад ертөнцийн элемэнтүүдтэй үргэлжийн харилцаатай мэдрэхүйнүүд л бий” гэжээ. Ингээд л уншсан философийн ойлголтуудаас илүү үндэслэлтэйг нь сонгож тайлбарлана. Ингэхээр л Сандалуудын хэлсэн текстийг ухаж ойлгохын тулд надад хэд хэдэн бас чамгүй зузаан философийн ном хэрэг болох юм. Би жүжгийг үзлээ, зөвхөн мэдрэмж аваад дуусах биш харин мэдлэг олох суурийг тавьж өгч байна.

Текстийг судлаж, анализ хийж чадвал текст дахин шинээр төрж болно. Энэ нь найруулагчийн бас нэгэн зөв шийдэл бөгөөд текстийг дахин шинээр төрүүлсэн. Ингэхдээ абсурд жүжигтэй анх удаа танилцаж байгаа Монголын үзэгчдэд зориулан текстийг Монгол хөрсөн дээр буулгаж, зөвхөн текстийг бус тайз, жүжигчний хувцас хэрэглэлийг бидний сэтгэхүйд илүү ойртуулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл,  гадаад соёлоос шалтгаалж гол агуулгаас төөрөх, угаасаа бидэнд тийм ч ойлгомжтой биш абсурд асуултаас болж эргэлзэх хоёр асуудлын ядаж нэгийг нь шийдэж, чухлыг нь үлдээсэн. Тэгээд ч дүр гэдэг өөрөө диалектик байх ёстой. Зохиолчийн санаа, жүжигчний импровизаци нэгдэж байж дүр төгс бүтнэ, аналитик байвал модон морь шиг хөшүүн л харагдана. Дүр диалектик байхын тулд жүжигчин зохиолын үгийг боловсруулан дүрийн текст болгоно гэсэн санаа. Тухайлбал, Сандлуудад эмгэн өвгөн хоёр:

  • Чигчийхэн чинээ бишээ, чихээ өөрөө угаая аа, хуруун чинээ бишээ, хувцсаа өөрөө угаая аа гэх мэтээр харилцаа дуу дуулдаг.

Энэ нь найруулагч болоод жүжигчид үгийг текст болгосон явдал юм. Жүжгийн текстүүд утга зохиолын хамгийн гол зарчим болох энэ текст цаашид оршин тогтнох боломжтой юу? Өмнө нь энэ текстийг хүмүүс юу гэж ойлгодог байгаад одоо юу гэж ойлгодог болоод байна вэ? хэрхэн өөрчлөгдөж байна вэ? гэсэн асуултад ганцхан үгээр хариулна. “Хэзээд” гэж. Учир нь “Сандалууд” биднээс асуусан абсурд асуултыг хүн төрөлхтөн оршиж байгаа л бол өөрөө өөрөөсөө, өрөөл бусдаас хэзээд асуусаар байх, мөнхийн хүчинтэй асуулт байх болно. 

 “Ямар ч нийгэм хүмүүний уйтгар гунигийг арилгаж чадахгүй, ямар ч улс төрийн тогтолцоо биднийг амьд явах “зовлонгоос”, үхлээс зүрхшээх айдсаас, төгс төгөлдрийн төлөөх өлсгөлөнгөөс салгаж дийлэхгүй. Харин эсрэгээрээ хүмүүний энэ шинж чанарууд нийгмээ тодорхойлдог юм. Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн суурь зовлон юу вэ, миний айдас юу вэ гэж бодоод миний сэтгэлд хургасан айдас бусдынхтай адил гэж бодож түүнийхээ тухай бичдэг. Тэр бол миний түнэр харанхуй ертөнц рүү очих зам. Тэр харанхуй ертөнцөө би гэрэлд гаргахыг хичээдэг” хэмээн зохиолч өөрийн зохиолын талаар ярьж байжээ.

Ерөөсөө л хоосон Сандалууд бидэнтэй “чи ер нь хэн юм бэ? чи юуны тулд амьдраад байгаа юм бэ? чи өөрийгөө бүрэн мэддэг үү?” гэх хоосон сэдвүүдийн талаар хүүрнэлдэнэ. Тэгээд хоосон сандалуудынхаа нэгэн дээр намайг суулгаад хоосон илтгэлээ сонсгох гэж хүлээлгэнэ.

ФОТО ЦОМОГ:

УРАН БҮТЭЭЛЧИД:

Найруулагч – С.Мягмар, Олег Юмов

Эмгэнд – Л.Эрдэнэ-Очир

Өвгөнд – Э.Идэрболд

Илтгэгч – С.Баасанжаргал


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
azithromycin 500 mg
azithromycin 500 mg
9 сар 26, 2021 16:10

Propecia Chimica

Prednisone
Prednisone
10 сар 11, 2021 21:07

Erection Pills With No Perscription

viagra where to buy
viagra where to buy
11 сар 2, 2021 11:33

Propecia Afectivo

Cialis
Cialis
11 сар 3, 2021 06:45

Buy Amoxicillin 500mg

viagra vs cialis
viagra vs cialis
11 сар 4, 2021 22:25

Levitra En Generique

Lasix
Lasix
11 сар 6, 2021 10:43

Viagra Esami Del Sangue

Propecia
Propecia
11 сар 9, 2021 23:10

Cialis Ou Autres

does priligy work
does priligy work
11 сар 10, 2021 02:16

How To Lessen Amoxicillin Side Effects

prednisone dosage for 60 lb dog
prednisone dosage for 60 lb dog
11 сар 12, 2021 07:29

Quelqu'Un A Essaye Priligy

plaquenil eye damage
plaquenil eye damage
12 сар 5, 2021 00:26

Cialis Generique En Europe

Холбоотой мэдээ

Back to top button