Нийгэм мэдээ
Малд явсан хойгуур нь алга болсон ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, хүлээлгэн өгчээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.05.15/ 11 цаг 30 минутад "Төв аймгийн Баянхангай сумын нутагт гэртээ унтаж байсан хүүхэд маань алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 нас 6 сартай, эмэгтэй “О”-г унтуулж үлдээгээд аав, ээж нь малдаа явж, 30 орчим минутын дараа буцаж ирэхэд хүүхэд алга болсон байжээ.

Цагдаагийн байгууллагаас 11 алба хаагч, 4 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 15 цаг 50 минутад охиныг гэрээсээ 3 км орчим зайтай тогтоол усанд суусан байхад нь олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дээр үед хүүхдээ хананаас уяад,хоол , уух усыг нь ойртуулж тавиад гардаг байсан биз дээ?
Уламжлалаа мартсан уу, Эсвэл үр хүүхдээ хайхардаггүй хүмүүс үү, эсвэл эргүү тэнэг юм уу?
Тэгж жоохон нялх хүүхдийг хананд уясан чинь, өнөөх эвий нь очоод өөрийгөө боомилсон хэрэг гарсан, хүн эргүү тэнэгээр нь дуудах ямар хэрэгтэй?
Орныхоо хөлөөс сайн уячихаад л явдаг уламжлал бий дэ.
Малчдыг бий нэг их үнэлдэггүй ч амьдралын шаардлага онцлогоос болж малаа ойр зуур эргүүлээд ирэхдээ хүүхдээ гэртээ үлдээх нь байх л зүйл мэдээж хараа хяналт хамгын чухал цаашдаа анхаарах биздээ эцэг эх байх эрхгүй энэ тэр бол илүүц
deer uesee malchin baihaasaa mongolchuud huuhdee uyadag baisan l daa. Odoo uyahaar huuhdiin erh zorchson boloh geed ...
1нас 6н сартай хүүхэд яаж 3км зайд очсон юм бол оо?
тэнэг малчид малаас илүү үр хүүхэд чухал биш үү
Чи хөдөө гараад нялх хүүхэдтэй малчин яаж ажиллаж амьдрах ёстойг сайхан заагаад өгчих
Малаасаа дор юмнууд хүүхэд гаргаж яадаг бнаа