Газрын тосны хайгуулын ажилчид руу "дайрсанд" ЦЕГ болон Г.Дамдиннямын байр суурь
Газрын тосны хайгуул хийдэг “Монголиа файсон энержи” компанийн Сүхбаатар аймагт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд нэвтэрч шууд дамжуулалт хийсэн. Тус үйлдэлд цагдаагийн байгууллага болон АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар дараах байр суурь, тодруулга мэдээллийг өглөө.
Г.Дамдинням: Газрын тос, ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулагчдыг бүгд өмөөрдөг баймаар байна
Г.Дамдинням "Энэ хэтэрч байна! Хууль сахиулах байгууллагуудыг ажлаа хийхийг шаардана. Монгол улс хуультай орон. Хууль ёсоор хөрөнгө оруулалт хийж манай улсын хууль, дүрмийг мөрдөж байгаа хэн бүхнийг бид ажлаа чөлөөтэй хийх боломжоор хангах ёстой!
Дотооддоо шатахуунтай болж хүнээс царайчлахгүй болоход дотоодын газрын тос хамгийн чухал зүйл нь юм. Түүнийг хайх, олборлох, боловсруулах гэдэг бол маш их хөрөнгө мөнгө, хүчин зүтгэл шаардсан ажил. Хэн хүссэн бүхэн чаддаг, дийлдэг зүйл огт биш!
Яагаад бид нар шатахууны хүндрэл болох бүрд хүнээс гуйж аргацаагаад, дотоодоос үл шалтгаалах шалтгаанаар үүссэн хомсдол, үнийн өсөлтөд өмнө нь салбар хариуцаж байхдаа сав агуулахын хүчин чадлаа нэмэх, дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх зэрэг урт хугацааны сөрөн тэсвэрлэх чадвараа сайжруулах бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй "суугаад өнгөрсөн" өмнөх дүрүүдийнхээ лайг үүрч яваа салбар хариуцсан нөхрийг харааж дайрч таашаал аваад, байдал түр дээрдэхэд нь ахиад мартаад явах ёстой юм бэ?!
"Шатахуун олж ир" гэж намайг загнахын хажуугаар газрын тос, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдыг төр, хувь, иргэн гэлтгүй бүгд өмөөрдөг баймаар байна. Хамтдаа хичээхгүй л бол бид энэ харанхуй тойргоос гарахгүй шүү дээ" хэмээсэн юм.
ЦЕГ: Хайгуулын ажлыг эсэргүүцэж, ажилчид болон компанийн эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Харин ЦЕГ-аас "Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн.
Уг асуудлыг тус аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг эргэн мэдээлэх болно. Иргэд, олон нийт аливаа асуудлын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэргийн болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхад онцгой анхаарч, хууль журмыг хэрэгжүүлж, дагаж мөрдөнө үү" гэлээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
балай авгайчууд болоих хэрэгтэй дээ гэрээгээр орж ирэн ажиллаж байгаа ажилчид ямар буруутай юм вэ солонгост ч гэсэн ажиллаж л байна мөнгө л олох арга биз дээ
Balai geed bgaa awgaichuud chin altiin awaad awdriin hayah gej bgaa sfaanuudiin umnuus temtsej bgaa uchir chi dut eswel ochij temts
Балай авгайчууд бол Оросын гар хөл болж яваа Т1- үүд, Женкогоос цалинждаг троллууд ш дээ !!!
шаагаад бгарай
Иргэн
Нэмж ухаад ашиггүй нэгт байгаль сүйтгэнэ хоёрт ашигаа нөхөх нөөц байхгүй соц үед бүгдийг тогтоочихсон байдаг бэлэн гаргаж байгаа юмаа зүгээр шахуу хятдуудад өгчихөөд нэмж ухна шатхуун хийнэ улс ороны ашиг энэ тэр гэх нь тэгээд одоо зөв үү гол цөмд нь хятдууд ухаад захад монголчууд өөрсдөө ухах уу орц найралга нь бага агууламж бага хягдал ихтэй байхаар ашиг байх уу боддоо
Энэ даварсан нөхдийн ард нь мөнгө өгч турхирч байгаа цаад эздийг нь олж хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй эд нөхөд бол хоолны мөнгөөр худалдагдсан гар хөл бологч нар штээ юу хийж яах гэж байгаагаа мэдэхгүй манкурт боолууд гэхдээ хариуцлагаас мултрах ёсгүй бүгд хуулийн хариуцлага хүлээлгэж төр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй
Битгий МАНгартаад байгаач, лалрууд аа!!! Хөрөнгө оруулаад хөгжүүлсэн аймаг сум чинь хаана байна? 30 жил ухаж, сэндийлж, соруулж зөөлөө. Хоосон ард түмэн хормойгоо сэгсэрч үлдсэн. Хятад ажилчдын эд хөрөнгө гээд байгаа нь чанарын баталгаагүй хятад архи, хориотой эм бэлдмэл уут саваар дүүрэн байсан биздээ. Тэр эмнийх нь ихэнх нь виагра байгаа гээд мөрийцчихье. Баялгаа алдчихсан гуйлгачин Манкурт боолууд хужаа эздээ долоож хөхөж байгааг харахаар огиудас хүрэх юм. Тэмцэгч хүүхний зөв шүү. Битгий бууж өгөөрэй.
Нэг талаасаа энэ дайрсан орк монголуудын буруу, нөгөө талаасаа иргэд ингэж үзэн ядаж итгэхгүй болсон нь пeтрочайна мэтэд хамаг газрын тосоо өгөвч өөрсдөө гатахууны гуйлгачин хэвээр байхад хүргэсэн дарга нарын буруу
Энэ хэрэгийн шинж гэвэл бусдыг үндэс угсаагаар нь ялгаварлаж доромжлох, шантаажлах, сүрдүүлэх, зандачлах үйлдэл бөгөөд элдэв байдлаар зураг авахуулсныг нь харахад тёрроризмын шинжтэй үйлдэл гаргасан бна. Бусдыг өдөөн хатгах, турхирах нь тусгай зүйл ангитай.
Лаларын цагдаанцарууд бнгал хамгаалж бдаг биз дээ аан сүртэй мэдээлэлтэй илэрүүлж ч гэх шиг танай цагдаа нар өлбийгөөд хараал зогсож бсан шүү
мөнгөөр хийж байгаашдээ
Муусайн шантаажчин гаруудыг шүүсийг сайн шахаж шалгаж хариуцлага үүрүүлэх ёстой Бүгдийг нь бартж хорих хэрэгтэй бна
Энэ хүүр гүрцэгэндээ баыхгүй. Саарал байшинд байж байх юм
Хятаддуудаар хайгуул хийлгээд Монголын нефтийн үйлдвэр ашиглах юм уу . Гэрээгээ харуулах хэрэгтэй . Итгэхгүй байна . Ахиад хятадруу 30 жил зөөвөл ашиг олохгүй энэ нөхрийн карманд мөнгө ороол дуусна газар там болно одоо хятадуудын ашигласан газар асар их бохирдсон.
Орк авгайчуудыг шоронд нь хий! Яаж үнэтэй машин унах мөнгөтэй болсонг нь бас шалга!!
Зөвхөн ажлаа хийгээгүй, илүү харж билүү долоож, нүд унагаж , юу сэдэж явааг нь мэдэхгүй бхд тнгтдийн
газрын тосо
Энэ шантааж хийж буй хүмүүсийн хөрөнгө орлого, хаанаас санхүүжилт авч байгааг ил болгох хэрэгтэй байна...ил тод байх хэрэгтэй биздээ...
хайгуул хийх гэрээгээ ил гаргаад тавьчих Сансараас хайгуулын мэдээлэл авдаг болсон цаг шүү Өөрсдөө хийж болох юмыг дипломат нэрийн доор хулихдана гэж андуураад байна 30 жил нефтээ зөөлгөөд бензиндээ алалцаад үйлдвэрээ ашиглалтанд оруулж чадахгүй ганц амбаарчгүй дипломат номертой машинаар гадны хүний баас шээсийг зөөгөөд зүгээр үү Энэ дипломат ёс уу
Үнэгүй шахуу 36 жил зөөлгөлөө одоо Дачин тамсагаа монголдоо буцааж авья ЗГ гадныхны талд үйлчлэхээ боль тэмцэгчдийн зөв
Бүх болохгүй зүйлийн цаана МАН -АН мафиууд байдаг!!! Золбин шантаажины нийгэмийн автор нь МАН -АН мафиууд!!
Монгол улсын хөгжил дэвшлийн эсрэг ийм хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа энэ мэтийн бузаруудтай төр хатуу ярих ёстой! Шоронд хийх хэрэгтэй! Нийт ард түмэн ийм сэтгэцийн өвчтэй шантаажчингуудыг дэмжихгүй!
Энэ хар Солонгоог дарж авахгүй бол хаа газар очиж хашгирч хүмүүсийг дээрэлхэж дураараа авирлаж бүүр ИХуралд нэр дэвшинэ гэнэ больж үз хийдэг газар нь хорь. Гадаад хүмүүсрүү дайрч эд хөрөнгөд нь халдана гэдэг байж боломгүй зүйл. Шантаажаар их мөнгө олдог юм билээ. Тэр мөнгийг нь торгууль төлүүл ямар муухай юм бэ
Энэ нэг салбадай амнаасаа унагасан үгэндээ эзэн болоод бүү үзэгд !!!
Хөрөнгө оруулагчдын тэр ашиг хаана байна Монгол улс өнөөдөр түлш шатахуунтай болж байна уу? Ийм ашиг гарч байна уу? Тэндээс олсон мөнгөө хаана яаж зарцуулж байна да тайлагнаач.
Петро чайна зөагөөд нефтни үйлдвэр хтчнээн жил бариад дуусахгүй, аод түмнийг хулхидсан хужаагийн гар хөлүүдийг иргэншлээс болиулж, хужаа руу нь хөөж явуулах хэрэгтэй. Жинхэнэ эх орончид хэдхэн эиэгтэйчүүд байгаа нь үнэхээр уйлмаар. Энэ зоригтогуудад Монгол Улсын Баатар цол олгох хэрэгтэй тэр муу Батүүл хулгайчаас илүү гавьяатай хүмүүс
Uchral damdinnym hoyrt itgej bga. Shuuhiin baiguullagt harin tom restart hiimeer bna. Odoogiin shuuhiin togtoltsoo huuli sul bgagaas iim gajuudal garch bna. Tsaashdaa ch ih garah bh.
Шантааж хийдэг иймэрхүү авгай, бас сэтгүүлчдэд хуулийн хариуцлага тооцдог болох хэрэгтэй
2сумынх нь засаг дарга, Дархан орлогч 2 нь зөвшөөрөлгүй талбайд хайгуул хийх гэж бн гэсэн мэдэгдэл хийж бсан ,ямар ч учиртай улс юмб энэ төр захиргааныхан нь
Газарын тосны бүтээгдхүүн хуваах гэрээг бүгдийг нь ил болго Яам зөвшөөрөл олгохдоо нутгийн засаг захиргааны хууль зөрчсөн тул хүмүүс эсэргүүцэж бг.Төрийн нэр барьсан дээмчин шиг дураараа загнахаа боль!!! Петро чайна 700 тэр бумын татварын өртөй кампанид дахин зөвшөөрөл олгосныг эрс зэмлэн буруушааж бг. Өөрөсдөө Тосоо боловсруулах үйлдвэр ашиглалтанд орхоор яах болж бн гуйлагчин шиг .муу бн
Zailairaarai bandia,Damdia
Дамдиннямаа ямар хууль яриад бгн Монгол хүнийг мөлхүүлэх гуйлагчин болгох цагдан хорих дарамтлах зодох шоронд насаар нь хатаахаас өөр хууль байдаг юмуу дал4 сүвээ3 гэж мэдэх үү 126 новшнуудад сануулах гэсийн махан биетэйгээ санаарай мөнх амьдрахгүй шүү та нарыг хүүхдүүдээр тоглох цаг ирнээ
Бэлэн гарч байгаа юмаа зөөлгөчхөөд нэмж байгалиа сүйтгэж ухаж олно гээд байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ хятдууд бид зөөж байгаагаа зөөеө нэмээд өөр газраас хайгаад олоод өгөе гэсэн байх л даа ийм тэнэг эргүү малнууд улс ороноо удирдаж эх нутагаа хамгаалсан иргэдээ шантаачин гэж цолоод байж байдаг иргэдээ доромжилсныхоо төлөө л зайлах ёстой шүү дээ зүгээр олон жил зөөлгөж байснаа гэнэт шатхуун ховордоор өөрсдөө шатхуун хийнэ гэх тэгснээ хайж олно ч гэх шиг экспортолхоо шууд зогсоож бэлэн олборлож байгаагаараа шатхуунаа хийх хэрэгтэй болхоос нутаг усаа нэмж сүйтгэх ямар хэрэгтэй юм бэ тэгээд ч илүү их гарах магдлал бага бараг ашиггүй соц үед нөөцийг тогтоочихсон л байгаа шүү дээ тэнэгүүдээ ухаарчээ харийн тонуулчидад хэзээ болтол найр тавьсаар байх юм бэ
Ард нь оросууд л байгаа л даа.Женко толгойтой оросын троллууд монгол бензин өөрөө үйлдвэрлэж болохгүй бүгдийг нь зогсоо гэсэн даалгавар оросоосоо авсан л байж таараа
Би гомдолтой байна. Улс оронд зөв үйл хийж байгаад баярлаж буйч далимдуулан идэгч нарыш яах вэ та мтнь ээ
Зохих журмаар нь зөвшөөрлөө аваад ард түмэнд зөв мэдээлэл өгч учир байдлаа хэлж танилцуулсан бол юу гэж ийм юм болох вэ дэ. Ямарч замбараагүй бичиг баримтын бүрдэлгүй байж дуртай газраа ЗГ зөвшөөрсөн гээд ирсэн болгонд хөл алдаад байна гэж юу байх вэ дэ. Үнэн худлыг нь хэн мэдэх юм. Араас нь матрын нулимс унагаж байхаар эхлээд хуулиа сахиулчихаад олон юм ярь. Хятадууд болон ЗГ-тай хаалтын гэрээтэй хэдэн сэтгүүлчид хууль сахиулах талаас нь үнэн зав мэдээлдэг болчихооч. Дарга долоохоо болиод хуулийн дагуу ажиллаачээ!
Үг нь зөв боловч үйлдэл нь буруу
Яаж бухимдавч ийм танхай балмад байж болохгүй
ЗӨВ ӨӨ. ТӨРД БАЙГАА ХУЛГАЙЧ ХҮН СҮГНҮҮД ЭХ ОРНЫГ МИНЬ СҮЙРҮҮЛЖ БАЙХАД ЯНЗ БҮРЭЭР ТЭМЦЭХЭЭС АРГАГҮЙ БОЛГОЖ БАЙНА. МАН НЭРТЭЙ СҮЙРҮҮЛЭГЧДЭЭС ТА НАРААС УДАХГҮЙ,ЯЛ НЭХЭГДЭНЭ
Яасан нялуун цагдаа вэ?
Хамгиин сонин нь гадниихан монголоос газриин тос аваад бид өөрснөө гаднаас гуигаад баигаа явдал гэдгииг саид оилгохгүи баигахд л баина
Манай монголчууд гэж өөрийн гэсэн үзэл бодолгүй, салхинд хийссэн хамхуул шиг л бх юм. Өнөөлөр нэг хүн гарч ирээд нэг юм ярихаар тийшээ хуйлраад, маргааш нэг хүн гарч ирээд үгүйсгэсэн юм ярихаар тийшээ хуйлраад туйлбагүй юмаа. Ийм болохоор л бусдын идэш болж байгаа шдээ.
Иргэд хэрэг хийвэл хуультай болчихдог, эрх мэдэлтнүүд хулгай дээрэм хууран мэхлэлт хийвэл хуульгүй болчихдог ямар хувь тавилан бэ? Эргүү хар малнууд
Тэмцэж дуугарсан нэгнээ орк шантаач гэж доромжилно ?! Тэр хужаагын хөрөнгө оруулагчид гэж бга компани чинь хамаг баялаг газар нутагыг чинь сэглэж өөрсдөө баяжаад явж та нар юу олж долоохын эсвэл тэдний шавхарууг долоодог өөрсдөө жинхэнэ тролл шантаачид юм бишүү тэнэг лаларуудаа !!! ХЯТАДУУДАД ТАЛТАЙ ТЭДНИЙГ ҮХЭН ХАТАН ӨМӨӨРДӨГ БҮХ ХҮМҮҮСТ ХЭЛЭВ !!!!!!!!
Тэмцэж дуугарсан нэгнээ орк шантаач гэж доромжилно ?! Тэр хятадын хөрөнгө оруулагчид гэж бга компаниуд чинь хамаг баялагын авч газар нутагыг чинь сэглэж өөрсдөө баяжаад явж байхад та нар юу зүгээр хийсийн эсвэл тэдний шавхарууг долоодог өөрсдөө жинхэнэ тролл шантаачид юм бишүү тэнэг лаларуудаа !!! ХЯТАДУУДАД ТАЛТАЙ ТЭДНИЙГ ҮХЭН ХАТАН ӨМӨӨРДӨГ БҮХ ХҮМҮҮСТ ХЭЛЭВ !!!!!!!!
Төр засаг ажлаа зохих ёсоор хийдэг хуулиа сахиулдаг бол иймэрхүү асуудал гарахгүй байх аа гэж бодож байна даа!!!!!!?????!!!
Нефть боловсруулах ,бензин түлшний үйлдвэр барьж байгаа биз дээ? Тэгээд түүхий эдгүй бол юугаараа ажиллахын? Дачин тамсаг нэгэнт хятадуудын олзворлож байгаа газар. Монголчууд өөрсдийнхээ бензинийг үйлдвэрлэх нефтээ өарсдөө л олзворлох болноо доо. Харин хайгуулын ажлаа хятадын компаниар хийлгэж байна . Яагаад болохгүй байгаан? Бидэнд чинь техник технологи мэргэжилтэн байгаа билүү? Энэ авгайчууд яг яах гээд байгаан? Яагаад иймхэн юмыг бусад нь ч гэсэн ойлгохгүй байгаан,монголчууд!
Энэ дандаа л хужаа нар юм биш үү Дамдинням зөв яагаад дандаа хужаа дураараа ингэж байдаг юм эдний өмөөрөөд бгаа хүмүүс хужаад очоод энд тэнд дураараа газар ухаад үздээ за тэгээд шууд цаазын ял авна аа манайх зүгээр ганц худагт хийчихээ дараа сайн шалга тэгээд хуулиа чангалмаар юм аа
Гадаад, дотоод гэлтгүй орон нутагт уул уурхай, хайгуул бусад үйл ажиллагаа явуулхад байнга тулгардаг бэрхшээл шүү!!!
Арай л хуульгүй улс шиг харагдаж байна даа