Ш.Пүрэвгарьд: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Б.Гончигдамба нутгийн бөх Ш.Пүрэвгарьдын биед халдсан гэх мэдээлэл цахим орчинд тархаал буй. Уг асуудлаар Улсын харцага Ш.Пүрэвгарьд "Тухайн үед болсон маргаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Миний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Цаашид энэ асуудлыг сөхөж цахим орчинд бичихгүй. Миний болон манай гэр бүлийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна" хэмээн цахим хуудсандаа нийтлэв.
Тэрбээр,
"Аливаа асуудалд эр хүний хувьд аль болох тайван хандахыг хичээдэг. Гэвч Б.Гончигдамба гарьдын эхнэрийн төрсөн ах Л. Үйтүмэн тухайн найран дээр байгаагүй атлаа сайтад би найранд урилгаар очсон зочин байна гээд ярилцлага өгсөн байна. Өөрийн нүдээр хараагүй зүйлээ харсан мэт ярьж, худал мэдээлэл түгээж, доромжилсөн өнгө аястай ярьсанд үнэхээр харамсаж байна.
Надад өөрийгөө зөвтгөх, хэн нэгнийг буруутгах зорилго байхгүй. Манай гэр бүлийн хүн миний эрүүл мэндийн байдалд санаа зовж, тухайн үед болсон нөхцөл байдлыг цахим орчинд бичсэн байсан. Цаашид энэ асуудлыг сөхөж цахим орчинд бичихгүй. Миний болон манай гэр бүлийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна" гэжээ.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Завхан дэвжээг толгойлдог Таван транс Дагвадорж гэдэг нөхөрт их учир байх шиг ээ Дагвадорж юун тод манлай байтугай Ярууд олигтой нохой ч байхгүй л байсан гэж нутгийнхан ярьдаг юм билээ Завхан Даян дэвжээний бөхчүүдийг хооронд нь яс хаяж уралдуулахгүй олигтойхон шиг л авч яваасай
Увайгүй этгээд вэ. Допингийн хэргийг нь гаргаж шийтгэх хэрэгтэй шүү дээ. Цаашид барилдах үгүй нь хамаагүй хэрэг хийсэн л бол дзрэм журамд заасан шийтгэлээ хүлээх ёстой.
Танхайн асуудал гомдолгүй гэхээр хаадаг хэрэг биш аль альнийхан барилдар эрхийг хасаж хуульд заасны дагуу тултал арга хэмжээ авах ёстой дураараа гарууд уу
dagvadorj gej ajnai baterdene iig dagaj jaahan shavhruu dolooson guilagachin bdag bizdee