Гадаад мэдээДЭЛХИЙ

Ээж хүү хоёр таван жил хийсэн “Ниу Лай” анимэйшн Хятадад вайрал болж олон сая юанийн ашиг олж байна

Ээж хүү хоёр таван жилийн турш хийсэн “Ниу Лай” нэртэй анимэйшн Хятадад вайрал болж, олон сая юанийн ашиг олж байна. Энэ сарын 5-нд нээлтээ хийсэн тус анимэйшн эхний арван өдөртөө өнгөж 7,700 юанийн л ашиг олсон юм. Тус анимэйшнийг ээж хүү хоёр маш бага төсвөөр бүтээсэн тул зар сурталчилгаа, постер, трэйлергүй нээлтээ хийжээ.

Тэгвэл Хятадын сошиал орчинд тус киноны талаар хүмүүс ярьж, ийм муу бүтээл гэдэг утгаараа инээдтэй байна гэж интернэт хэрэглэгчид бичих болсон байна. “Ниу Лай” анимэйшн вайрал мийм болсон тул одоо 15 сая юанийн ашиг олжээ. Хятадын хэвлэлүүд мэдээлснээр “Ниу Лай” анимэйшний дистрибьютерт хүмүүс киног гаргахгүй байхыг зөвлөж байсан аж. Гэхдээ тэр анимэйшний найруулагчийн найз байсан тул киног гаргаж өгчээ.

Кино сурталчилгааны постергүй учир театрын ажилчид гараараа зурж тавьж байгаа юм. Зургийн эх сурвалж: BBC

Хятадын кино салбарын нэгэн мэргэжилтэн “Ниу Лай нь зохиол, компьютер график гэх мэт кинонд байх ёстой бүх элементүүдээрээ муу. Хачирхалтай нь ийм муу байгаа нь үзэгчдийн сонирхлыг татсан зүйл” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button