АТГ-т 9 сар шалгагдсан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурор руу шилжүүлжээ
“Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудлаар 48 цаг хоригдож, хилийн хоригтой суллагдсан “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг шалгаад яг 9 сар байна. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Хэрэг нь АТГ-т шалгагдаж байсан бол прокурорт шилжүүлсэн тухай мэдээллээ.
Э.Ганхүү өмнө нь Нийслэл болон Барилга хот байгуулалтын яамны санхүүг хариуцдаг дарга байсан. Улмаар ХНХ-ын сайдаар Х.Булгантуяа томилогдох үед /2023 оны 7 сар/ түүнтэй гар нийлж, тус яамны ТНБД-аар долоон сар ажилласан. Үүний дараа /2024 оны хоёр сар/ “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон томилогдсон байдаг.
Э.Ганхүүгийн АТГ-т шалгагдах болсон шалтгааныг тайлбарлавал,
"Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Би Эм Си Эм" ХХК-тай 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр 8 тэрбум 247 сая төгрөгөөр "Барилга байгууламж худалдаж авах тухай" гэрээ байгуулсан бөгөөд үүнээс нэг сарын дараа буюу 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнийн дүнгийн 70 хувь болох 5 тэрбум 772 сая 9 мянган төгрөгийн урьдчилгааг гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлсэн байна. Гэвч одоог хүртэл барилгыг хүлээн авч гэрээний үүргийг хангуулаагүй буюу төлбөрийнх нь дийлэнхийг төлсөн оффисоо худалдан аваагүй байгаа.
Улмаар "Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Блью Скай" тауэрын 8 давхрыг түрээслэн үйл ажиллагаа явуулах болсон байна. Ингэхдээ 374.65 метр квадрат оффисын талбайг түрээсэлсэн бөгөөд 2024 оны тавдугаар сард түрээсийн гэрээ байгуулахдаа нэг м.кв-ийн 1 сарын түрээсийн төлбөрийг ТӨБЗГ-ын 2024 оны 139 дүгээр тогтоолоор баталсан дүнгээс 38 мянган төгрөгөөр илүү байхаар тохиролцсоноос нийт 170.8 сая төгрөгийн илүү зардал гаргасан болох нь илэрсэн хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
Ташрамд дурдахад, Э.Ганхүүгээс урьд түүний хадам дүү С.Отгонбат нь “Оюу Толгой” ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Х.Булгантуяа улс төрд орж ирэхээсээ өмнө буюу 2010-2012 онд “Оюу Толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.
Харин түүний нөхөр С.Манлайн хувьд 2016 оноос 2013 онд ИНЕГ-аас 113 мянган ам.долларын тэтгэлэг авч, АНУ-ын Пасифик стэйт их сургуульд Бизнесийн удирдлагаар сурсан. Монгол ирмэгцээ 2016 оны сонгуулийн дараа ЗТ-ийн сайд Д.Ганбатын тушаалаар ИНЕГ-ын Дэд даргаар томилогдож, 2022 он хүртэл ажилласан нэгэн.
Э.Ганхүүгийн хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс харахад “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болмогцоо өөрийн хөрөнгөө 70 сая төгрөгөөр өсөж, 110 саяар үнэлэгдэх Mercedes Benz, C300 хөлөглөжээ. ХОМ-ийг нь хүргэе.
- Өөрийн орлого: 160 сая
- Нийтийн орон сууц гурав, зуслангийн байшин нэг: 1.2 тэрбум
- Хоёр автомашинтай: 220 сая
- Газар: 85 сая
- Үнэт эдлэл: 53 сая
- Хадгаламж: 17 сая
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сар шалгасны эцэст хэргийг прокурорт шилжүүлж байгаа нь ядаж нэг алхам урагшилж байна гэсэн үг. Төрийн өмчит компанийн мөнгөөр ийм хэмжээний шийдвэр гаргасан бол хэн ч байсан хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой
8.2 тэрбумын барилга аваад одоо хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг нь өөрөө маш ноцтой асуудал байна. Төрийн мөнгө гэдэг хэний ч хувийн хөрөнгө биш шүү дээ
АТГ дээр 9 сар болсон хэрэг прокурорт шилжиж байгаа нь шалгалт бодитой явагдсан эсэхийг цаашдаа харуулах байх. Одоо хамгийн гол нь эцсийн шийдвэр нь баримтад тулгуурласан шударга байх хэрэгтэй
Төрийн өмчит компаниудын хөрөнгө мөнгө иймэрхүү замаар үрэгддэг эсэхийг л сайн шалгах хэрэгтэй. 5.7 тэрбумын урьдчилгаа өгчихөөд барилгаа аваагүй гэдэг бол тайлбар шаардах асуудал мөн
Turiin omchiin kompaniig udirdaj bgaa hun iim tom mungunii shiidver gargahdaa mash hariutslagatai baih yostoi. Odoo ene hereg yamar shiidvertee hurehiig l harah uldlee
Оффис худалдаж авах нэрээр тэрбум тэрбумаар нь урьдчилгаа өгчихөөд дараа нь өөр газар түрээсэлж байгаа нь үнэхээр ойлгомжгүй сонсогдож байна. Ийм шийдвэрийн цаана юу байсан бэ гэдгийг тогтоох нь зөв
9 sar shalgasan hereg odoo prokurort ochij bgaa yum baina. Herev huuli zurchsun ni togtoogdvol hen ch baisan hariutslaga huleeh estoi
Төрийн мөнгөөр хийсэн наймаа бүрийн ард хариуцлага, хяналт байх ёстой. Нэг байгууллагаас нөгөөд шилжүүлээд асуудлыг замхруулах биш эцсийг нь хүртэл шалгах хэрэгтэй
Ene metiin asuudal deer ner nuur harahgui huuli heregjih heregtei. Oyu Tolgoitoi holbootoi mungunii asuudal bol bur ch il tod baih yostoi
Түрээсийн төлбөр хүртэл батлагдсан хэмжээнээс өндөр байсан гэхээр байгууллагын дотоод хяналт хаана байсан юм бол. Жижиг зүйл шиг харагдавч нийлээд улсын мөнгөний том үрэгдэл болдог
Энэ хэрэг дээр зөвхөн нэг хүнийг буруутгах эсэхээс илүүтэйгээр ийм шийдвэрийг ямар процессоор гаргасан, хэн хянасан гэдгийг бүхэлд нь тогтоох хэрэгтэй
Turiin omchiin kompaniin zahiral gedeg bol huviin kompaniin zahiral bish. Ard tumnii hurunguur shiidver gargaj baigaa uchraas hariutslaga ni ch adilhan undur baih yostoi
Ene heden terbumiin mungunii asuudluud dandaa araasaa ih asuult daguuldag boljee. Barilgaa avaa ch ugui, ih munguu uridchilaad ogson ni yamar uchirtai yum be
Төрийн байгууллагуудын худалдан авалт дээр ил тод байдал хамгийн чухал. Нэг хүний гарын үсгээр ийм их хэмжээний хөрөнгө шийдэгддэг тогтолцоо байж болохгүй
Хууль хяналтын байгууллагын шалгалтын үр дүнг улс төрийн өнгө аястай биш, бодит баримтаар нь харах хэрэгтэй. Буруутай бол ял, буруугүй бол цагаатгал гэдэг зарчим л байг
Turiin munguur office avah gej baigaad daraa ni uur gazar tureeselsen gedeg ni mash sonin l sonsogdoj baina. Ene shiidveriin tsaad uchriig l sain shalgah heregtei
Ганхүү олон жил нийслэлийн төрийэюн сангийн мөнгийг авилга.албан тушаалаар эргэлдүүлсэн, шунал хүсэл ихтэй аймаар хүн дээ, ёстой яахаас ч буцахгүй.Шалгаж чадвал маш их юм гарна