Жирэмсэн эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуун "үнэн зөв шүүж өгөөч" хэмээн давж заалджээ
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хэрцгийгээр хөнөөсөн хэрэг |2026.01.04|-ний өдөр гарсан. Улмаар тус хэргийг үйлдсэн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон. Тэрбээр "хэргийг үнэн зөв шүүж өгнө үү" хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсан байна.
Өргөдлийн агуулгаас дурьдвал, гэрчүүдийн мэдүүлэг зөрдөг, баримт худал зохиомол, алуулсан гэх эмэгтэйн зураг хэргийн материалд байдаггүй гэх мэт үндэслэлийг дурдсан байна.
Хэрэгтэн М.Батчулуун нь F20 буюу шизофрени өвчнөөр өвдсөн гэж оношлогдсон нэгэн бөгөөд өмнө нь 2020 онд гудамжинд алхаж явсан хүнийг хөнөөж, улмаар СЭМҮТ-д албадан эмчлүүлж байсан ч СЭМҮТ-ийн эмч нарын дүгнэлтийн дагуу 2024 онд эмнэлгээс гаргаж байсан юм. Мөн энэ төрлийн өөр нэг хэрэг үйлдсэн ч ял эдэлж байгаагүй юм.
Харин бага Дарь эхэд гарсан хэрэг дээр өмгөөлөгч нар нь түүний сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлуулахаар СЭМҮТ-д хандаж, улмаар шүүхээс хэрэг хүлээх чадвартай хэмээн үзэж бүх насаар нь хорих ял оноосон.
Хэргийг эргэн сануулбал, 2026 оны нэгдүгээр сарын 04-ны өдөр М.Батчулуун 32 настай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн. Мөн гурван настай охиныг нь цээжин тус газар нь гурван удаа хутгалж, зүрх уушгийг нь хүнд гэмтээж, гарын бугуй хэсгийг нь мэсээр хэд хэдэн удаа зүссэн байдаг.
Хэргийн дараа П.Сувданхуяг манай сайтын редакцид өмгөөлөгчийн туслалцаа хүсэж хандсан ба өмгөөлөгч Р.Булгамаа болон Э.Нямсүрэн нар үнэ төлбөргүй өмгөөлж өгсөн. М.Батчулуунд бүх насаар нь хорих л оноосны дараа П.Сувданхуяг “Шүүх шударга байдгийг харлаа, хэдийгээр эхнэр хүүхэд маань босоод ирэхгүй ч гэсэн хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноолоо” хэмээн нулимс дуслуулсан хэлж байсан юм.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ муу новшийг цаазын ялыг сэргээж үтэр түргэн тонилгох хэрэгтэй энэ муусайн алуурчидад юуных нь хүний эрх байх вэ дээ тэгээд хэрэг үйлдэнэ өөр ийгөө хянах чадваргүй сэтгэц мэдрэлийн өвчтэй болчихдог муу манякууд
Ийм цус нь ойртсон био хогнуудыг устга л даа
тэр Сувданхуяг нь эхнэр хүүхдээ үхсэн гээд баярласан царайтай инээгээд ярилцлага өгөөд байсаншдээ.
aluurchingiin ah dvvs ni bhaa eswel ooroo iim setgetsiin owchtoi m#l bhaa ????????????????
Юу гээд солиороод байгаа юм. Зөндөө олон удаа ярилцлага өгсөн байсан инээгээд ярихыг хараагүй л юм бна. Энэ алсан хүний сүлбээтэй хүн юм бол уу ... Тав туулай ташуур мориноос хурдан гэдэг шүү..