ЭДИЙН ЗАСАГ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянгаас 1 сая төгрөг болгон шинэчиллээ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Уг хорооны зүгээс өнөөдөр мөн үргэлжлүүлэн хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 208 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сүүлд 2025 оны 4-р сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооноос гаргасан юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр мөнгө өгөөд байгаа юм байхгүй шүү дээ худалаа татвар ндш эмд энэ тэрээ нэмж төсвөө бүрдүүлэх гэсэн арга.жишээ нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг ндш эмд өөрөө төлдөг маш олон иргэд татвараа төлж чадахгүй болж бна.
Яг үнэн
Хэзээнээс 1сая болгож байгаагаа бичмээр юи
Тэтгэвэр НЭМ. !!!