НийгмийнФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ЖҮЖИГ №3: Р.Акутагава “Ширэнгэнд” постмодерн жүжгийг бүрэн эхээр нь хүргэж байна

EGUUR.MN сайт “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэж байгаа. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Өнгөрсөн удаад бид Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн нь” , Нобелийн шагналт Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал” жүжгийг бүрэн эхээр нь анх удаа нийтэллээ. Харин энэ удаа бид Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн “Ширэнгэнд” жүжгийг хүргэж байна. Бид жүжгийг бүрэн эхээр нь хүргэхээс гадна тус жүжигтэй холбоотой мэдээлэл, жүжигчидтэй хийсэн ярилцлагыг уншигч танд зориулан бэлдэв .


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 01:07:05

УЧИР БИТҮҮЛЭГ АЛЛАГЫН НУУЦ ЮУГ ӨГҮҮЛЭВ

Ширэнгэнд болсон аллагын буруутан хэн болох тухай хэлэлцүүлгээр уг жүжиг үргэлжилнэ. Хүн бүр үнэнээ ярьсан ч бүгд үнэн биш болоход бид юунд итгэх ёстой болох вэ? Нөгөөтээгүүр, Ширэнгэнд жүжигт нэгэн шинэ үзэгдэл гарч ирсэн нь “үхэл” амьдарсан явдал байв. Үхэл үнэнийг өгүүлнэ, гэхдээ үхэл өөрөө үнэн үү? гэдэг нь асуулт үлдээнэ.

Үнэн гэж юу вэ? Үнэнийг хүмүүс үнэмшилтэйгээ хольж хутгадаг юм биш биз? Хүмүүсийн итгэл нь баттай үнэмшил, харин үнэн бол баталгаатай мэдлэг. Тэгтэл хүмүүс өөрсдийнхөө төсөөллийг, үнэмшлийг үнэн гэж итгэдэг юм биш биз? “Бидний төсөөлөл бодит ертөнцэй хэзээ ч яв цав нийцэхгүй, нохой, муур, шувуу, цохны хувьд ч мөн адил. Аквариум дотор эцэг загас хүү загасандаа тайлбарлахдаа “Хүү минь ертөнц гэдэг чинь дүүрэн устай нэг том сав шүү дээ” л гэх болно[1]. Гэтэл Ницше: “Хүн гэдэг амьтан өөрийнхөө амьдардаг ертөнцийг өөрийнхөө логикоор, өөрийнхөө үнэн гэж итгэж байгаагаар гэнэхэн мөртлөө бардам дүгнэдэг болохыг тэрээр олж харжээ” хэмээсэн байдаг.

Нээрэн жүжгийн туршид шүүх хуралд суусан бидэнд үнэн олдсонгүй, бид шүүж чадсангүй. Шүүгдэгч бүр өөр өөрийн үнэнийг ярина. Энэ тохиолдолд үнэн гэдэг нь тэдний үнэмшил болж байна. Гэвч хүн бүрийн үнэмшил өөр байлаа. Тэд харснаа, сонссоноо, үнэрлэснээ, хүрснээ, амталснаа хэлсэн. Таван мэдрэхүйн үнэнээ өгүүлсэн. Тэд худал хэлээгүй, гэвч ХУДАЛ биш гэдэг нь ҮНЭН гэсэн үг биш бололтой. Өөрөөр хэлбэл, худлаагийн нөгөө тал үнэн байж чадахгүй нь. Тэгэхээр үнэн худал хоёрын голд юу оршдог юм бэ?

Энэ сэдэв л Р.Акутавагийн “Ширэнгэнд” жүжгийн гол асуулт. Мөнөөх л абсурд асуулт. Яг тэр гэж хэлж боломгүй, магадгүй яг тэр гэж хэлэхэд онох үг олдомгүй. Дүрслээд л, тойруулаад л, уйлаад л, инээгээд л, хашгираад л... Учир нь түүнд тохирсон хариулт, ухагдахуун одоогоор философийн салбарт, мэдлэгийн салбарт, шинжлэх ухааны салбарт ч байхгүй. Тиймдээ ч бид өнөөг хүртэл ийм асуудлаа аналитик байдлаар тодорхойлсоор ирсэн. Харин аналитик бүхэн үнэн биш гэдгийг дахин бодох үүтгэлийг тэр төрүүлжээ. Ширэнгэнд бидэнд бүхэл бүтэн үхлийг бэлдэж байж энэ хүндхэн асуултын хариултыг үлдээжээ.


ЖҮЖИГЧИД ЖҮЖГИЙН ТАЛААР ЮУ ЯРИВ

ФОТО ЦОМОГ

УРАН БҮТЭЭЛЧИД:

ЖҮЖГИЙН ЗУРАГТ ХУУДАС - ТАРЧИЛСАН ҮНЭНИЙ ЭРЭЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Түмэнбаяр
Түмэнбаяр
2020-01-26 16:27

Үнэн худлын хооронд эргэлзээ байдаг. Хүмүүс зөвхөн хувиа хичээдэг. Эргэлзээн дундахь бүх үйл явд�##�, хувиан хичээлт энэ бүхэн өөрийгөө болон бусдыг хөнөөж байдаг. Эцсийн үнэн энэ.

Холбоотой мэдээ

Back to top button