ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ЖҮЖИГ №8: “Хүн хүний хайр” - Харгис хайрын дуулал

EGUUR.MN сайт “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэж байгаа. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Өнгөрсөн удаад бид Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн нь” , Нобелийн шагналт Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал”, Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн Ширэнгэнд, Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Эжен Ионескогийн “Хирс”, “Сандлууд”, зохиолч Сара Кэйний “Солиорол 4:48”, Жан Кохтогийн “Хүний дуу хоолой” жүжгийг хүргэж байв.

Харин энэ удаа бид ОХУ-ын залуу зохиолч Дмитрий Богославский “Хүн хүний хайр” жүжгийг бүрэн эхээр нь хүргэхээр бэлдлээ.


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 02:07:46

1985 онд төрсөн залуу зохиолч Дмитрий Богославский Хүн хүний хайр жүжиг “Евразия-2011” жүжгийн зохиолын уралдаанд шалгарч, тэргүүн байр эзэлж байв. Уг зохиолын зохиолчийн эрхийг 2013 онд Black box театрт шилжүүлсэн болно.

Дмитрий Богославский нь орчин үеийн театрын хүрээлэлд дуулиан шуугиантайгаар орж ирсэн бөгөөд богино хугацаанд “Миний гар”, “Харин нутаг”, “Шидэт бөгж”, “Брачо” зэрэг жүжгүүдээ Оросын болон Европын улс орнуудын тайзан дээр тавьж, тэдгээр театрууд нь өөрсдийн урын санд хадгалан авч үлджээ. Одоогоор түүний бүтээлүүдийг Польш, Итали, Испани, Украин хэл дээр орчуулан хэвлэсэн байна.


ЗОХИОЛЫН ХЭСГЭЭС - Зул - Өөрөө өөрийгөө шийтгэх. Алахаас өөр зам байсан

Цаг дуугарна. Тик-Так
Хөлийн чимээ.

БОЛД. Сайн уу.
ЗУЛ.Сайн. Сайн уу.
БОЛД. Юу байна даа?
ЗУЛ.Юу байхав дээ. Чи өөрөө бүгдийг харж байгаа биз дээ.

БОЛД. Үгүй ээ. Би бүгдийг нь хардаггүй. Заримдаа би нүдээ аньдаг.(Чимээгүй)
ЗУЛ. Энэ жилийн өвөл өмнөхөөсөө урт болж байна шүү.
БОЛД. Тиймээ.
ЗУЛ. Хурдан дулаарч, зун болоосой.
БОЛД. Зун ч дулаахан шүү.
ЗУЛ. Тиймээ. Дулаахан.(Чимээгүй).
БОЛД. Чи гараа... дэмий л ингэлээ дээ.
ЗУЛ. Харин тийм ээ. Ийм л юм болчихлоо.
БОЛД. Би харсан. Чи хэргээр ингэсэн биз дээ.
ЗУЛ. Надад үнэхээр хүнд байна.Энэ бүхэн намайг амьдаар минь хатааж байна.
БОЛД. Би ойлгож байнаа… Их өвдсөн үү?
ЗУЛ. Үгүй ээ. Хуруугаа л хугалчихсан юм шиг байна… сайн мэдэхгүй л дээ. Би зүгээр л мэдрэхийг хүссэн юм…

БОЛД. Яах гэж?
ЗУЛ. Надад хэцүү байна.
БОЛД. Бүгдэд л хэцүү байгаа. Чи ингэх хэрэггүй байсан юм…
ЗУЛ. Болдоо, би үнэндээ тарчилж байна.
БОЛД. Тэгээд чи өөрийгөө амьдаар нь гахайнд өгөхөөр шийдээ юу? Энэ чинь солиорол.
(Чимээгүй).
ЗУЛ. Би зүгээр л мэдэрхийг хүссийм…
БОЛД.Энэ тухай ярихаа болъё.
ЗУЛ. За.(Чимээгүй).Би бүх зурагнуудаа үзлээ. Бид их цөөхөн зурагтай юмаа...
БОЛД. Огт зураг байхгүй ч байж болох л байсан шүү дээ.
ЗУЛ.Тийм дээ… Бүр огт зураггүй ч байж болох л байсан.(Чимээгүй).Бидэнд өнгөтэй зураг бараг байхгүй ч хүрэм, цамц, даашинз гээд бүгдийг нь  өнгөтөөр нь санаж байна

БОЛД. Би ч гэсэн.
ЗУЛ. Бидний хуриман дээр чи тун ч  урт үстэй байсандаа.
БОЛД. Бараг чинийх шиг үү?

Инээлдэнэ.

ЗУЛ. Тийм шүү, бараг минийх шиг… Тэгээд бас инээдтэй сахалтай...
БОЛД. Тэр чинь мода байсан байхгүй юу…
ЗУЛ. Тийм уу. Би санаж байна.Санаж байна. (Чимээгүй)Улаанаа чамайг хардаг уу?
БОЛД. Үгүй.
ЗУЛ. Яагаад?
БОЛД. Тэр одоо өөр аавтай болсон.(Чимээгүй)
ЗУЛ.Чи хүү дээрээ хааяа ирж байлдаа?
БОЛД. Би үргэлж л хүүтэйтэй хамт байдаг.
ЗУЛ. Нээрээ тийм л дээ.(Чимээгүй)Заримдаа ч бүхэлюм зүүд шиг санагдах юм.

БОЛД. Надад ч бас тэгж санагддаг.
ЗУЛ. Гэхдээ энэ бүхэн зүүд биш биз дээ?
БОЛД. Би сайн мэдэхгүй л байна.
ЗУЛ. Тэгвэл зүүд л болог.
БОЛД. Тийм болог…
ЗУЛ.Энэ зүүдийг орхиж, би сэрэхийг л хүсэж байна.
БОЛД. Тиймээ. Маш их хүсэж байна.
ЗУЛ. Хэрвээ зүүд байгаад, сэрсэн бол чи яах байсан юм бэ?
БОЛД. Яах ч үгүй.
ЗУЛ.Яагаад?..Яагаад?... –Чи яагаад чимээгүй болчиховоо?
БОЛД. Заримдаа чимээгүй баймаар байх юм.
ЗУЛ. Яагаад яах ч үгүй гэж? Хариулаач, яагаад Болдоо? Яагаад вэ?

Төрөө орж ирнэ. Зулаа эргэн тойрноо харна.

ТӨР. Чи хэнтэй хамт байгаа юм бэ?(Чимээгүй)
ЗУЛ. Болдтой хамт байна.(Чимээгүй)
ТӨР.Тоглоом чинь хэтэрч байна шүү. Гараа яачихсан юм?
ЗУЛ. Би сая түүнтэй ярилцсан. (Ийш тийшээ харна.)
ТӨР. Гараа яачихсан юм бэ? Гахайн хорооноос энэ хүртэл цусны толбо болчихож.
ЗУЛ. Болдоо гараад ирдээ… Төрөөд өөрийгөө харуулчихдаа... Болдоо…!
ТӨР. Болиод өгөөч! Чи чинь солиорчихоо юу?
ЗУЛ. Болдоо, гараад ирээ. Гараад ир. Битгий ай. Битгий ай.
ТӨР. Больж үз. Суугаадах!
ЗУЛ. Үгүй! Би суумааргүй байна!
ТӨР. Суу!
ЗУЛ. Үгүй гэж байна.
ТӨР. Би чамайг суу гэж байна! (Гарнаас нь угз татан, хүчээр суулгана)
ЗУЛ. Чи яаж байнаа! Өвдөж байна ш дээ!
ТӨР.(эргэж хараад алга хавсран өөрийнхөө нүүрийг үрнэ). За, тайвшир Зулаа…Намайг уучлаарай. Би чамайг өвтгөе гэж бодоогүй шүү. Энэ бүхэн нэг л биш байна (Толгойг нь илээд үнсэнэ.

ЗУРГИЙН ЦОМОГ:

УРАН БҮТЭЭЛЧИД:

ЖҮЖИГЧИД: Ж.АМАРЗАЯА, Б.ГАНХҮҮ, Ч.ЧУЛУУНСҮХ, С.БААСАНЖАРГАЛ, МУГЖ Ц.ЦЭНД-АЮУШ, Г.МӨНХЖАРГАЛ, Э.ИДЭРБОЛД, Д.ОЮУНЗУЛ, Ц.ХУЛАН, М.БАТМАГНАЙ Э.ЭНХБОЛД

ТЕАТРЫН ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ, ЗУРААЧ – С.МЯГМАР

НАЙРУУЛАГЧ – ОЛЕГ ЮМОВ

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ – Э.ДОРЖСҮРЭН

ТАЙЗНЫ ЗУРААЧ – Э.ЭНХБОЛД, Б.ТӨР-АМГАЛАН

ТУСЛАХ НАЙРУУЛАГЧ – Ж.АМАРЗАЯА

ТЕХНИКИЙН НАЙРУУЛАГЧ – М.БОРОЛДОЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-15 16:49

хэл яриа авах юм �##�гаа -урлаг биз дээ гудамжны яриа шиг л юм

Холбоотой мэдээ

Back to top button