ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ЖҮЖИГ №9: “Шөнийн цахирмаа” - Амьд хүний сүнс ч тэмцэлдэх чадвартай

EGUUR.MN сайт “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэж байгаа. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Өнгөрсөн удаад бид Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн нь” , Нобелийн шагналт Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал”, Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн Ширэнгэнд, Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Эжен Ионескогийн “Хирс”, “Сандлууд”, зохиолч Сара Кэйний “Солиорол 4:48”, Жан Кохтогийн “Хүний дуу хоолой”,  ОХУ-ын залуу зохиолч Дмитрий Богославский “Хүн хүний хайр” жүжгийг тайлбар, ярилцлага, нэвтрүүлгийн хамтаар нийтэлж байв.

Харин энэ удаа бид Япон улсын зохиолч Мишима Юки - О |1925 – 1970|-ийн  “Шөнийн цахирмаа” моно жүжгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 00:46:13

НАСТАЙ ЭМЭГТЭЙН СҮНС ЮУНД ХИКАРҮ-Г ЭЭРЭВ

Нобелийн шагналд гурван ч удаа нэр дэвшсэн японы алдарт зохиолч, жүжгийн зохиолч Ми–Ши–Ма–гийн нэр ёгт утгаараа,, “Үхэлтэй тэмцэлдсэн чөтгөр” гэсэн ханз болно.

Японы шинэ үеийн нэрт зохиолчийн “Маркиз де Сад”, “Миний их анд Гитлер”, “Алтан сүм”, “Шөнийн цахирмаа “ зэрэг жүжгүүд нь дэлхийн утга зохиолын онцгой төлөөлөгч, соёлын өв болон үлджээ. “Шөнийн цахирмаа” жүжигт залуухан Хикарү хэмээх япон эр хүний төлөөлөл Хикаруд хайртай нас ахисан эмэгтэйн сүнс / НО театрын маск/ гоо сайхан төгс төгөлдөр япон соёл, уламжлалын төсөөлөл болсон үг дуугардаггүй үхсэн мэт байх залуу эмэгтэй оролцоно.

Орчин үеийн НО театрт зориулсан энэ жүжгийн зохиол нь Мишима –гийн сүүлчийн зохиолуудын нэг бөгөөд эх оронч үзэлтэй, Япон эх орныхоо сайн сайхны төлөө тэмцэгч зохиолч,сүүлчийн самурай 1970 онд японы уламжлалт амь егүүтгэлээ ёслол төгөлдөр хийж гэдсээ хүүлэн амиа өргөжээ.

“Шөнийн цахирмаа ” жүжгийг Black box театрын найруулагч М.Боролдой, Black box театрын жүжигчин Э.Идэрболд нар амилуулж байв.


ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН ХЭСГЭЭС – ЖҮЖИГ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ

Дүрүүд:

Хикарү

Яско /маск театр Но/

АОИ – Хикарүгийн гэргий /япон хүүхэлдэй/

Х: Хатагтай Рокудзё... Ямар сонин юм бэ?

Я: Аан Хикару... Хичнээн өвөл, хичнээн зун өнгөрөв дөө...

Х: Өө... Цэцгийн баглаа юу?...

Я: Чи намайг арай хоосон ирнэ гэж бодоогүй биз дээ... Миний цэцэг чамд харагдахгүй л дээ... Зовлон шингэсэн учраас тэр... Би үүнийг чиний гэргийн хажууд тавьчихъя... Хатсан навч нь авгай дээр чинь унаж байг... Баглаа цэцгийн дунд байгаа өргөст цэцэг... хачин зохицол шүү... Тарж унасан цэцэг энэ өрөөг дүүргэчих шиг... Чи хараач!.. Өвчтөний царай хүртэл ямар амгалан юм бэ... Гэхдээ л аймар юм байна... Хөөрхий Аои... Тэр царайг нь хараач... Зүүдэлж байна... Энэ бүсгүй шөнө дунд арван хоёр цагийн хонх цохих үед босож өөрийгөө толинд хардаг юм... Яг тэр үед нь би хүзүү рүү нь гараа ойртуулдаг... Аои тэр үед дүүжлүүрийн олсонд дүүжлээстэй байна гэж зүүдэлдэг юм... Бүх цус нь нүүр лүүгээ хурж түүний гар хөл хүндэрч амьсгал нь боогддог.

Х: Чи яаж байнаа?...

Я: Би түүний зовлонг хүлээн авч байна...

Х: Танд гэж хэлэхэд Аои миний гэргий. Таны энэ айлчлал энд ерөөсөө ч хэрэг алга. Таныг би яваасай гэж хүсэж байна.

Я: Явахгүй ээ.

Х: Ямар бүдүүлэг...

Я: Би өнөөдөр зөвхөн чамтай уулзах гэж ирсэн юм.

Х: Таны гар чинь цэл мөс...

Я: Аргагүй... Надад цус байхгүй.

Х: Энэ бээлий?

Я: Хэрвээ чамд таалагдахгүй байвал би бээлийгээ аваад тавьчихъя. За энэ ч яахав. Би чамтай нэг юм ярихаар ирсэн. Хойшлуулахын аргагүй гэж хэлмээр байна л даа... Маш чухал... Энэ шөнийн хотоор наашаа цаашаа яваад байхад ч надад нэг их сайхан байсангүй. Нэгэнт бидний яриа шөнө дунд /цагаа харна/... шөнийн хоёр цагт эхэлж байгаа болохоор... Хөөе Хикару... Өдөр дуусаж шөнө эхлэхэд хүн, үхдэл, шарил хэн ч байсан бүрэн эрх чөлөөтэй болдог. Түүнээс гадна хүмүүс, бүх юмс нойронд автаж... эргэн тойронд бүх зүйл... Энэ хана... энэ шүүгээ... энэ хаалга... бүгд унтдаг. Цонхны шил хүртэл унтдаг... Тэднийг унтаж эхэлмэгц хүнд харагдахгүй гүн гүнзгий ан цавнууд үүсдэг... Тэр завсраар нь юу ч орж гарч болно. Хэрвээ чи олж харж байгаа бол чи ч өөрөө гарч явж болно... Орж ирж болно... Чи шөнийн тухай юу гэж боддог вэ? Шөнө - Энэ бол агуу их зохиол юм. Эвлэрэл.. хайр... орон зай... Шөнө бүх зүйл нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч... харин гэрэл гэгээ тусангуут сүүдэрнүүд тэр агуу зохицлыг эвдэж эхэлдэг. Тийм ээ... Шөнө бүх юм эвлэрдэг... Шөнө эхэлмэгц... нар жаргамагц бүх хүмүүсийн төрөлх хана, төрөлх гудамж орон зай болж хувирдаг. Шөнийн агаар нууцхан хуйвалдаанчид шиг баяр жаргал, гай зовлонгоо хоорондоо шивнэж эхэлдэг. Тэр хоёрыг шөнийн харанхуй өлгийдөн авч, залуу алуурчин бүсгүйн гоо сайханд уярч өөрсдийнхөө нүглийг харан инээлдэж байлаа. /инээв/ Чи юу гэж намайг хараад байгаа юм?... Би хөгширчихсөн байна уу?

Х: /ширээн дээрх утас аваад/ Байна уу. Байна уу? Бүсгүй минь Такано – 990-г холбоод өгөөч. Байна уу... Байна уу... Хатагтай Рокудзё энэ та юу? Уучлаарай би Яскотой ярьж болох уу? Юу гэнээ унтлагын өрөөнд... Энэ их чухал юм л даа... Уучлаарай... туслаарай... Түүнийг дуудаад өгөөч. Би Хикару байна... Яаралтай ярих хэрэг байна л даа. Би танаас чин сэтгэлээсээ гуйж байна... Түүнийг сэрээгээдхээч... Байна уу? Байна уу? Энэ Яско юу? Яг Яскогийн хоолой мөн байна гэдэг чинь саяынх сүнс байж. Гэхдээ эзэн нь амьд байгаа. Амьд болгон сүнстэй байдаг. Тэгээд шөнө болохоор хана нэвтлэн гарч оддог.

/Хаалга цохино./

Яскогийн хоолой: Хикару би нэг юм мартчихажээ. Утасны хажууд миний бээлий байгаа. Тэрийг надад аваад өгөөч.

/Хикару хар нэхмэл бээлийг авч далд ороод буцаж гарч ирнэ./

Яскогийн хоолой: /Утасны унжсан чагнуурын цаанаас сонсогдоно./ Байна уу? Байна уу? Яасан бэ Хикару? Юу болов? Ийм орой утасдчихаад тэгээд дуугүй байгаад байх юм... Ямар хэргээр яриа вэ... Хөөе... Хикару.... Хариулаач дээ... Юу болчихоов... Хикару...


ЗУРГИЙН ЦОМОГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button