УРЛАГ
Б.Алунгоогийн анхны уран бүтээл өнөөдөр цацагдана

“The Voice of Mongoliа-2” шоуны ялагч Х.Ядам энэ сарын 2-нд “Break the silence” шинэ уран бүтээлээ цацсан. Харин өнөө орой тус шоуны шилдэг оролцогчдын нэг Б.Алунгоогийн анхны уран бүтээл болох “Сүүлийн автобус” дуу цацагдах аж.

Уг хоёр дууны үгийг Б.Биндэръяа бичсэн байна. Түүний хувьд “The Voice of Mongoliа” шоунд оролцож байсан бөгөөд Ръяа нэрээр уран бүтээлээ цацдаг юм.
Ийнхүү “The Voice of Mongoliа” шоуны тайзнаа танилцсан залуус хамтран уран бүтээл хийж байна.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.