СПОРТ

Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ

Тайланд улсын Бангкок хотноо 7-р сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "THAILAND OPEN" Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд 37 орны 258 боксчин өрсөлдсөнөөс Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Ажнай корпорацын тамирчин ОУХМ. Э.Цэндбаатар алтан медаль, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Капитрон банкны тамирчин ОУХМ Б.Чинзориг, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 084-р анги, Их Хэнгэрэг ХХК-ны тамирчин ОУХМ. Х.Энхмандах нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Энэхүү тэмцээн нь манай тамирчдын хувьд есдүгээр сард ОХУ-д зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон шалгуур боллоо гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button