Сошиал трэндУЛС ТӨР
Я.Содбаатар Монгол Улсад 8808 тохиолдол бүртгэгдсэн гэж андуурав

Засгийн газар өнөөдөр хуралдан, гаргасан шийдвэрүүдээ танилцуулж байна.
Хуралдааны эхэнд УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар үг хэлэхдээ “Монгол Улсын арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 8808 тохиолдол батлагдсанаас зөөвөрлөгдсөн тохиолдол 383, дотоодын халдвараар 505 хүн бүртгэгдэж байна. Үүнээс 384 хүн эдгэж, 495 хүн эмчлүүлж байна” гэв.
Ингэж хэлэхдээ тэрбээр Монгол Улсад халдвар илэрсэн тохиолдлын тоог 8808 гэж андуурав. Манай улсад батлагдсан тохиолдлын тоо нэг мянгад ч хүрээгүй байгаа.
Тэгэхэд УОК-ыг ахалж буй, Шадар сайдын албан тушаалтай хүн ингэж том андуурсан ихээхэн шүүмжлүүлэв.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.