Нийгмийн

СЕХ: Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 хувь хяналтын тооллого хийнэ

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн баталлаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон. Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа эхлүүлж, завсарлагагүйгээр явуулж дуусгана. Гар тооллогын ажиллагааг зохион байгуулагчид буюу хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалт бүхий бээлий, богино ханцуйтай цамц өмсөх ба хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгаж баталгаажуулах юм.

“Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх заавар”-ыг баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэхүү зааврыг боловсруулахдаа сонгогчийн хуруун дээр тэмдэглэгээ хийхдээ эрүүл ахуйн зохих шаардлага хангасан халдвар хамгааллын дэглэм баримтлах, тэмдэглэгээ хийх дараалал, хадгалалт, хамгаалалт, хариуцлагын талаарх зохицуулалтыг оруулжээ. Бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй буюу хөгжлийн бэрхшээлийн улмаас гарын хуруунд тэмдэглэгээ хийх боломжгүй бол энэ талаар тэмдэглэл хөтлөх юм. Тэмдэглэгээ хийх бэхийг хүний биед болон гадна орчинд хоргүй болох талаар мэргэжлийн байгууллагуудад хандан баталгаа, дүгнэлт гаргуулна.

Эх сурвалж: СЕХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэлэг
Дэлэг
3 сар 13, 2021 09:47

Тэгж ажил удаад яах вэ шууд л гараар тоолсон нь дээр.Наадуул чинь хар машиныг эвийг нэггэнт олж чаддаг болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button