ДЭЛХИЙ

БИЧЛЭГ: Өчигдрийн шороон шуурга Бээжин хотод хүрчээ

БНХАУ-ын нийслэл Бээжинд өнөө өглөө шороон шуурга болж, тэнгэр шарлан, үзэгдэх орчин мянган метрээс бага болсон байна. Бээжингийн цаг уурын хүрээлэнгээс өнөө өглөө 07:25 минутын орчим шороон шуурганы анхааруулга гаргаж үзэгдэх орчин үд дунд хүртэл нэг км-ээс бага байна хэмээн мэдэгдсэн юм.

Бээжин хотын экологи, орчны хяналтын төв шороон шуурган дахь гол тоосонцор нь PM10 хэмжээтэй байна гэдгийг мэдэгдсэн бөгөөд агаарын чанар ноцтой бохирдолтой буюу зургаадугаар төвшинд хүрсэн байна.

Тус шороон шуурга Монгол улсын хойд, төв бүсээс үүсэлтэй бөгөөд өмнө зүгт салхилсны улмаас Бээжин хотод хүрсэн аж. БНХАУ-ын Цаг уур судлалын үндэсний төвийн ахлах инженер Жан Бихуй хэлэхдээ “Монголын циклон, хүйтэн өндөр даралт давхацсанаар тус элсэн шуурганд хүчтэй түлхэц болж өгсөн” хэмээжээ.

Хятадын Цаг уур судлалын үндэсний төв мэдээлэхдээ 12 муж болон хотуудад элсэн шуурга өдөр, шөнө үргэлжилнэ гэсэн юм. Энэхүү цаг уурын гамшигт үзэгдэл нь БНХАУ-д сүүлийн арван жилийн турш тохиолдоогүй цар хүрээг хамарсан хүчтэй өрнөж байгаа аж.

Эх сурвалж: CGTN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Заав�##� Монголын шороо болгох гээд ярьж бичээд байх юмаа. Өвөр Монголын нутаг бас шуурч л байгаа.

Зочин
Зочин

Манайд ч бас Сибирээс ирсэн. С�##�хи нь. Шороо нь бол Монголынх байх. Хойгуураа бол цасан шуурга болсон. Хуурай газраар шороон шуурга болсон юм шиг байна.

Зочин
Зочин

Их цэвэрлэгээ.хогнууд зард�##�гүй нутаг буцжээ.

Зочин
Зочин

хятадын хогнуудыг үйлдвэрлэсэн газар руу нь тэнгэр буцааж илгээжээ.

м
м

хятадуудыг ядахдаа монгол с�##�хи шуурга нь дарчих юмаа .уул нь байг�##�ийн жам ёсны үзэгдэл л дээ.тэгэхээр монголчуудтай холбоотой бүхэнд даруулж явах тавилантай юм даав кккк

дорж
дорж

Дааяа нар энд их хэмжээний мод тарихгүй бол б�##�рах нь дээ... Гэхдээ гүүня нартай холбогдхыг хортглох хэрэгтнэй

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button