НИЙГЭМ
Вакциндаа хамрагдсан АНУ-ын иргэдийг дотооддоо чөлөөтэй аялахыг зөвшөөрчээ

Өчигдөр /2021.04.03/ АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвөөс коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг тариулсан иргэдэд дотооддоо чөлөөтэй аялж болохыг нь зөвшөөрчээ.
Ингэснээр вакцины бүрэн тунгаа авсан иргэд дотоодын аялалаас ирээд өөрийгөө тусгаарлах шаардлагагүй, мөн очих газар нь шаардахгүй бол онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгөх хэрэггүй болсон аж. Гэвч бүрэн дархлаажсан иргэд амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих дэглэмийг хэвээр мөрдөх ёстойг сануулжээ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.