ДЭЛХИЙ
Гвиней улсад алтны уурхай нурж, 15 хүн нас баржээ

Гвиней улсын зүүн хойд хэсэг байрладаг Сигуири бүсэд хөрсний гулгалт болж, алтны уурхай нурсны улмаас дор хаяж 15 хүн нас баржээ.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “болсон эмгэнэлт явдлын шалтгаан болон тухайн үеийн нөхцөл байдлыг мөрдөх болно” гэжээ. Орон нутгийн Улаан загалмай нийгэмлэг мэдээлснээр нас барагсдын дунд хоёр эмэгтэй хүн байсан аж.

Сигуири бүсэд хэдэн зуун албан бус, аюулгүй байдлын стандарт муу уурхай байдаг бөгөөд хүмүүс гар аргаар алт олборлодог. Нуралт болсон уурхай Сигуиру бүсийн хотын төвөөс 40 км зайд байрладаг Татакоуро тосгоны хажууд байрладаг юм. Өмнө нь Гвиней улсад хоёр жилийн өмнө хөрсний нуралт болж, арван долоон хүн нас барж байжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.