УЛС ТӨР

Н.Ганибал: УБЕГ, Дээд шүүх, СЕХ-ны шийдвэрүүд хуульд нийцсэн эсэхийг хянана

АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоосон, УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хурлаар ямар асуудал шийдэж буй талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Н.Ганибал мэдээлэл өгөв.

Тэрбээр “Тавдугаар сарын 11-нд ажлын хэсэг байгуулагдсан. АН-аас гурван гишүүн, МАН-аас гурван гишүүн. Эхний уулзалтаар ямар санал дүгнэлт гаргах юм бэ, ямар эрхзүйн баримт бичиг болох юм бэ гэдгээ хэлэлцсэн. Тавдугаар сарын 17-нд хоёр дахь хурлаа хийсэн. Хурлаар АН-аас тодорхой мэдээллүүд гаргаж өгөөд, нэгдсэн байр суурьтай болох хурал болсон. Дараагийн асуудал бол таван асуудлаар ажиллана.

  1. УБЕГ АН-ын хуурамч тамга, тэмдэг гаргаж өгсөн асуудалд холбогдох хүмүүстэй уулзаж, санал дүгнэлт гаргах
  2. Дээд шүүхийн тамгын газраас АН-ын талаар лавлагаа гаргаж өгсөн. Хууль ёсны мөн үү, биш үү гэдгийг хянана.
  3. СЕХ бүртгэлийн процессоо хуулийн дагуу хийж үү гэдэг дээр хяналт тавина.
  4. Албан тушаалтнууд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудлуудыг АТГ-т өгсөн. Хэрхэн шалгаж байгаа процесыг хянана.
  5. Маргаашийн дотор дээрх байгууллагуудаас хариу тайлбар ирүүлэх хугацаатай албан даалгавар өгсөн. Ингээд хариу ирэхээр холбогдох албан тушаалтнуудыг ажлын хэсгийн хурал дээр дуудаж, хуралдах процесс явагдана” гэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button