Нийгмийн

Гадаад дахь монголчуудын сонгуулийн ирц 44.6 хувьтай байна

Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж,  хэвийн үргэлжилж байна. “Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон тухай өмнө мэдээлсэн билээ.

Улаанбаатарын цагаар 2021 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 44.6 хувь буюу 3299 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд,

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: СЕХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button