Нийгмийн
Тусгаарлалтад буй иргэд, улаан бүсэд ажиллаж байгаа эмч, албан хаагчдаас зөөврийг хайрцгаар санал авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль энэ сарын 09-нд болно. Энэ удаагийн сонгуулимйн цар тахлын үед болж буйгаар онцлог юм. Иймд коронавирусийн халдвар авч, тусгаарлагдсан иргэд болон дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнуудаас зөөврийг битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар болжээ. Тодруулбал, зургадугаар сарын 08-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Иймд гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь энэ оны зургадугаар сарын 05-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.