УЛС ТӨР

ЧУУЛГАН: АТГ-ын Дэд даргаар Г.Азжаргалыг томиллоо

Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилох учиртай.

АТГ-ын дарга, Дэд даргыг санал болгох хуулийн зохицуулалтай. Энэ дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа Г.Азжаргалын санал болгож, ХЗБХ-ны томилгооны сонсголоор дэмжсэн.

Улмаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулав. Санал хураалтад 67 гишүүн оролцсоноос 48 гишүүн дэмжиж 71.6 хувийн саналаар дэмжигдлээ. Гишүүдийн олонх саналыг дэмжсэн тул АТГ-ын дэд даргыг томилох тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцлоо. Уг тогтоолыг долдугаар сарын 7-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button