Нийгмийн
АН: Х.Нямбаатарыг ёс зүйн хариуцлага хүлээж, огцрохыг шаардаж байна
Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан бичлэг цацагдсантай холбогдуулан Ардчилсан нам мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохыг шаарджээ.
Та бүхэн санаж байгаа бол өчигдөр өдөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Танхайрсан цагдаа нарын өмнөөс тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уучлал гуйж, хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдээлэл хийсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.