Нийгмийн
Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр Саид Моллаеид ташуур бэлэглэв

Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Саид Моллаеи “Токио-2020” олимпоос мөнгөн медаль хүртэн, монгол түмнийг баярлуулсан билээ.

Чөлөөт бөхийн “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр өчигдөр Монголд ирсэн түүнд ташуур бэлэглэн, улам өндөр амжилт гаргахыг ерөөжээ.

Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран нарын шилдгүүдийн багш Ц.Хосбаярын төрсөн дүү нь Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо сайхан адуу бэлэглээрэй