Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох хүсэлтээ МҮОХ-нд гаргалаа
ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаад байгаа билээ. Улмаар түүний жинд сорилго тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгыг оролцуулахаар болсон.
Азийн наадмын аварга, Азийн аварга Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох хүсэлт өнөөдөр МҮОХ-нд гаргалаа.
Хүсэлтээ МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тамирчдын комиссын дарга, Гавьяат тамирчин Д.Отгондалай нарт өгөхөөр МҮОХ-нд очиход тэд ажил дээрээ байсангүй. Улмаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын хэвлэлийн төлөөлөгчид төлөөлүүлэн өглөө.
Тэрбээр “Би өөрийгөө хэн болохыг харуулмаар байна. Энэ миний хамгийн сүүлчийн ДАШТ. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Токиогийн олимпод намайг ялсан Оросын тамирчин ДАШТ-д 60 кг-д оролцоно. Түүнийг ялж, даагаа нэхмээр байна” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамсалтай хожимдсон ухаарөл болжээ
заавал оролцоорой
amjil ard tvmen ard chin zogsoj bna
би л лав зогсоогүй шүү