
Дэлхийн нийгмийн мэдээллийн аварга “Фэйсбүүк” /Facebook Inc/ компани ирэх долоо хоногт брэндийн талаар уулзалт хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Фэйсбүүк” компани нэрээ өөрчлөхийг хүсч байгаа аж.
“Фэйсбүүк”-ийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг аравдугаар сарын 28-нд болох “Connect” гэх жил бүрийн хурлын үеэр компанийнхаа одоогийн нэрийг өөрчилж солих асуудлаар ярихаар төлөвлөсөн гэнэ. Гэсэн ч энэ нь арай эрт болох магадлалтай байгаа аж.
Харин “Фэйсбүүк” одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.