НИЙГЭМ

Хотын стандартыг дэлхийн хотуудын чиг хандлагад нийцүүлэн боловсруулна

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэм, стандарт, норм, нормативтай байхаар болсон. Уг ажлын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нь барилга, хот байгуулалтын салбарын норм, дүрэм, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хотын стандартыг дэлхийн хотуудын чиг хандлагад нийцүүлэн боловсруулж, стандартын хэрэгжилтийг хангуулах, мөрдүүлэхээр Барилгын хөгжлийн төвтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, дараах асуудлаар санал солилцов.

Үүнд:

  • Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжаар гүйцэтгэж буй төсөл, арга хэмжээнд хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг мөрдүүлэх, чанар, стандартын шаардлагыг хангуулах;
  • Барилгын норм ба дүрэм, стандарт, хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг боловсруулахад санал солилцож, хамтран ажиллах;
  • Цаашид инженер, техникийн ажилтнуудад чиглэсэн мэргэжлийн арга зүйн сургалтыг хамтран зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр санал солилцлоо.

Уулзалтад Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Орлогч дарга О.Оджаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
10 сар 28, 2021 09:08

Худлаа ярьдаг нь арав , арван жилээр түүхээр батлагддаг.

Холбоотой мэдээ

Back to top button