
Коронавируст цар тахлын улмаас Европыг чиглэх цагаач дүрвэгсдийн цуваа эрс багассан ч зарим чиглэлд хууль бус цагаачдын урсгал нэмэгдсэн гэж Евро Комисс /EК/-оос баасан гарагт гаргасан статистик мэдээлэлд дурьджээ.
Европын Холбооны зарим нэг улс оронд цагаачдын урсгал гэнэт ихэссэн гэсэн тоо бүртгэгдсэн ч дөрөвдүгээр сард мэдэгдэхүйц хэмжээгээр буурсны дараа дахин нэмэгдсэн гэжээ.
Европын Холбооны статистик мэдээгээр 2020 оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл орогнол авч цагаачлахыг хүссэн өргөдөл 33 хувиар багасч, хууль бусаар хилээр нэвтэрсэн хүмүүсийн тоо сүүлийн зургаан жилийн хугацаанд доод түвшиндээ хүрчээ.
Итали болон Испанид 2020 оны дөрөвдүгээр сараас хойш илүү олон тооны цагаачид ирсэн гэж бүртгэгджээ. Европын Холбооны дэд дарга Маргаритис Шинас хэлэхдээ, Европын Холбооны орнуудыг цагаачлал, орогнолын салбарын бодлогоо “зохицуулж”, “шинэчлэлт” хийхийг уриалав.
Европын Холбоог зорин ирэх хүмүүсийн дийлэнх нь цэргийн мөргөлдөөнөөс бус, эдийн засгийн хямралд өртөж буй орнуудын иргэд байна гэж тус холбооноос онцолжээ. Нийт тохиолдлын 43 хувьд нь орогнол олгох эерэг шийдвэр гарсан байна.
(Эх сурвалж: News Rambler)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.