НИЙГЭМ

МАН-ын бүлэг хуралдахгүй

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл баасан гаригт /2019.08.30/  хуралдаж, УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг баталсан.

Хуваарь ёсоор өнөөдөр /2019.09.02/ МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл болон зарим ажлын хэсгүүд хуралдах байсан ч хичээлийн шинэ жилийн нээлттэй давхацсан тул гишүүдийн зүгээс бүлгийн хурлыг хойшлуулах санал гаргасан байна.

Харин АН-ын зөвлөл хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналыг МАН бүлгийн хуралдаанаараа дахин хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтөд  Ерөнхий сайдыг Улсын их хурал томилно. Түүнчлэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх заалт тусгагдсан. Тус заалтыг чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн олонх нь эсэргүүцэж "Засгийн газрын гишүүдийг УИХ-аас томилох буюу одоогийн тогтолцоогоороо явах нь зөв ” гэдгийг хэлжээ.  Иймд уг заалтыг МАН-ын бүлэг дахин авч хэлэлцэхээр хойшлуулах санал гаргасан аж.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button