
Их Британид нэг хоногийн дотор 90 мянга гаруй хүнээс коронавирусийн халдвар илрээд байна. Тодруулбал, тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 91,743 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээллээ.
Энэ үзүүлэлт бол 2021.12.19-ний ням гарагийнхтай харьцуулбал даруй 83 мянга орчим тохиолдлоор илүү байгаа юм. Харин 2021.12.17-ны баасан гарагт 93 мянган тохиолдол байсантай харьцуулахад доогуур үзүүлэлт юм. Эдгээртэй төстэй тоон үзүүлэлтүүд хэд хоногийн турш үргэлжилсээр байгаа аж.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсын нөхцөл байдал хүнд байдалд ороход тун ойрхон байна хэмээн мэдэгдсэн.
Үүний зэрэгцээ тархвар судлаачид ард иргэдийн дунд хязгаарлалтын арга хэмжээ тогтоох санал гаргаж, шаардаж байгаа ч Борис Жонсоны Засгийн газар нэмэлт хязгаарлалт одоогоор тогтоогоогүй байна. Өчигдөр даваа гарагт Борис Жонсон тэргүүтэй Засгийн газрын гишүүд халдварын дэгдэлттэй холбоотойгоор хөл хорионы арга хэмжээг чангатгах талаар хоёр цагийн турш ярилцсан ч дорвитой шинэ шийдвэр гараагүй байна.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.