СПОРТ

Баян-Өндөрт болсон барилдаанд А.Пүрэвсүрэн түрүүлэв

Орхон аймгийн Баян-Өндөр суманд цол олгох хүчит бөхийн барилдаан “Уурхайчин” зааланд болов. Барилдаанд 64 бөх зодоглосны дотор сумын заан 33, харцага гурав, начин долоо, цолгүй 21 бөх байлаа.

Эл барилдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат, сумын заан А.Пүрэвсүрэн түрүүлж, цолоо баталсан бол сумын заан Ц.Ганхөлөг үзүүрлэв.

Их шөвөгт сумын заан Д.Хосбаяр, залуу бөх Б.Цэрэндаш нар шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button