ДЭЛХИЙНИЙГЭМ

Нострадамусын зөгнөл: 2022 онд хүн төрөлхтнийг юу хүлээж байна вэ

Францын алдарт одон орон судлаач, зурхайч, зөнч Мишель Нострадамус 2022 онд хүн төрөлхтнийг ямар үйл явдал хүлээж байгаа талаар хэд хэдэн таамаг дэвшүүлэн зөгнөжээ. Үүнд анхаарал татсан хэдэн зөгнөл байгаа юм.

Хүн төрөлхтөн дэлхийн дулаарал, аюултай хиймэл оюун ухаан зэрэг олон аюул заналхийлэлтэй тулгарч магадгүй гэжээ. Мөн олон тооны ган гачиг, үер усны аюул, сүүлт оддын мөргөлдөөн, тэр ч байтугай өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхий даяар асар олон тооны хүмүүсийн амийг авч одно хэмээжээ.

1555 онд Нострадамус ирээдүйд дэлхий ертөнцөд юу тохиолдох, хүн төрөлхтнийг чухам ямар үйл явдал хүлээж байгааг таамагласан хамгийн алдартай бүтээлээ хэвлүүлсэн байдаг.

Тэрбээр цар тахал дэгдэх талаар ч зөгнөн хэлсэн. Нострадамусын ихэнх таамаг  өлсгөлөн эсхүл бүх төрлийн хямрал, уналттай холбоотой.

Дэлхийн уур амьсгал маш их өөрчлөгдөж, загаснууд шууд утгаараа далайд “чанагдана” гэжээ. Дэлхий дээр 40 жилийн турш дусал ч хур бороо орохгүй, бороо орсон ч бүхэл бүтэн үндэстнийг сүйрүүлэх хэмжээний асар хүчтэй үер усны аюул нүүрлэнэ гэж зөгнөжээ.

Түүний зөгнөл биелж байна уу гэлтэй сүүлийн жилүүдэд улс орнуудад байгалийн гамшиг ихсэж, НҮБ болон олон улсын байгууллагууд анхааруулж, аюулын харанга дэлдэж эхэллээ. Мөн 20 жилийн дараа манай гаригийн агаарын дундаж температур цельсийн 1.5 хэмээр нэмэгдэнэ гэдгийг ч мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.

Нострадамус сансрын биет дэлхийд унаж, улмаар олон хүнийг үхэл рүү нь хөтөлнө хэмээжээ. Энэ аймшигт үйл явдал харин чухам хэзээ болох талаар таамагтаа дурсаагүй ч сүйрлийг маш нарийн тодорхойлсон аж. Нострадамус зөгнөхдөө,  “агуу гал” тэнгэрээс бууна гэжээ. Харин эрдэмтэд манай гариг ​​дээр хоёр мянган жилд нэг том сүүлт од унадаг бөгөөд энэ нь ноцтой үр дагаварт хүргэдэг гэсэн тооцоолыг гаргасан байдаг тул түүний энэ таамаг, зөгнөл бодитоор биелэх магадлалтай юм.

Өмнө нь, коронавируст цар тахлын халдварын талаар 2008 онд бий болно хэмээн урьдчилан таамаглаж байсныг хэвлэлүүд мэдээлж байсан удаатай. Үүнийг Дина Кунц 1981 онд “Харанхуйн нүд” романд дурдагддаг ба ирээдүйд буюу 2019 онд тархах коронавирусийн халдварыг урьдчилан таамаглаж байжээ. Эл романд аймшигт вирус яг хэрхэн гарч ирэх, дэлхий даяар хэрхэн тархах талаар өгүүлдэг аж.

(Эх сурвалж: PlanetaNovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button