ДЭЛХИЙНИЙГЭМ

Хүний эрхийг хамгаалагчид анхааруулгагүй гал нээх тушаалаа хүчингүй болгохыг Казахстаны эрх баригчдад уриалав

Казахстаны нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ХАБГБ-аас тусламж хүссэний дагуу энхийг сахиулагчид тус улсад ирээд байгаа юм.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нөхцөл байдал улам даамжирч, хяналтаас нэгэнт гарсан тул цэргүүдийг жагсагчид руу ямар ч сануулгагүйгээр гал нээх зөвшөөрөл өгсөн.

Үүнтэй холбогдуулан олон улсын хүний эрхийг хамгаалагчид дуу хоолойгоо хүргэж эхлэв. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй олон улсын хүний эрхийн төлөөх “Human Rights Watch” байгууллага баасан гараг /2022.01.07/-т мэдэгдэл хийв. Мэдэгдэлд, Казахстаны цэргүүдийг ямар ч сануулгагүйгээр жагсагчид руу гал нээхийг зөвшөөрсөн тушаал өгснийг хууль бус үйлдэл хэмээн буруутгав. Энэ нь Казахстаны эрх баригчид олон улсын өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна хэмээн хүний эрхийг хамгаалагчид дүгнэв.  

Касым-Жомарт Токаев: у Казахстана сильная и мобильная армия | Almaty.tv

Аюулаас хамгаалах хүчнийхэн, цэргүүдэд ямар ч анхааруулгагүйгээр гал нээх тушаал өгсөн Казахстаны эрх баригчид эл шийдвэрээ нэн даруй хүчингүй болгохыг шаардав.  Ийм шийдвэр гаргаснаараа хүний ​​амьд явах эрхийг хүндэтгэх олон улсын эрх зүйн зүйл заалтыг зөрчиж байна хэмээн тус байгууллагын мэдэгдэлд дурджээ.

Мөн, үймээн самууны үеэр саатуулагдсан иргэдийн эрхийг сахин биелүүлэхийг хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид шаардаж эхэлсэн юм. Тэд Казахстаны Ерөнхийлөгч, эрх баригчдыг сүүлийн өдрүүдэд баривчлан саатуулсан бүх иргэдэд өөрсдийнх нь сонгосон өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг нь хуулийн дагуу эдлүүлэх ёстой хэмээн “Human Rights Watch” байгууллага онцолжээ.   

Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев цэргүүдэд анхааруулгагүйгээр гал нээх зөвшөөрөл өгсөн нь жагсагчдыг террористууд буюу алан хядагчид, бэлтгэгдсэн, өндөр зохион байгуулалттай дээрэмчид хэмээн дүгнэж байгаатай нь холбоотой юм. Тиймээс жагсагчидтай хэлэлцээрийн ширээний ард хамт суухгүй гэж ард түмэндээ хандан мэдэгдсэн юм.

(Эх сурвалж: The Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хаха
хаха
1 сар 8, 2022 17:45

ТОКАЕВ ГЭДЭГ НӨХӨР ӨӨРӨӨ ДАРААГИЙН УДААД АЛУУЛАХ НЬ ДЭЭ

Зочин
Зочин
1 сар 9, 2022 13:51
Reply to  хаха

Хариуцлага хүлээсэн эх орныхоо төлөө бүхнээ зориулсан зоригтой удирдагч ийм байдаг. Монголын дарга нар бол амиа бодсон хаяагаа манасан дайсануудынхаа унгасаар хооллосон аймхай үхмэл мануухай нар юм.

Холбоотой мэдээ

Back to top button