УЛС ТӨР
Тэтгэврийг өнөөдөртөө багтааж шилжүүлэх тул банк руу эрт явах хэрэггүй
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр эцэслэн баталлаа.
Тэтгэврийн нэмэгдэл өнөөдөр ахмадуудын дансанд орох бөгөөд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулах ажил үргэлжилж байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн хэлж буйгаар тэтгэвэр өглөө эрт шууд дансанд орохгүй бөгөөд өдөртөө багтааж шилжүүлэх аж. Тиймээс ахмадуудыг эрт банк руу явахгүй байхыг санууллаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүд чинь ёстой юм ухаардаггүй сонин амьтад юмаа Ахмадуудын тэтгэвэр хэрхэн яаж нэмэгдэж байгааг юман чинээ бодолцсонгүй дээ Чинзориг гуай маш зүйтэй санал гаргасан Яагаад түүний үгийг эргэцүүлсэнгүй вэ Өчнөөн жил зүтгэж 400000 тэтгэвэр тогтоолгосон дунд түвшин чинь хохироод үлдчихлээ ш дээ Ийм байж болох уу Бушуухан батлаад салахын түүс болоод оромдоод хаячихлаа шдээ Яасан хүйтэн дотортой гишүүн царайтнууд вэ Эсвэл юу ч ойлгодоггүй юм уу